БАГШ, ОЮУТНУУД ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦАХ ХИЧЭЭЛД ХАМРАГДАВ

2019 оны 05 сарын 31


ХААИС-ийн багш нар, Программ хангамж, мэдээллийн системийн 2-р курсын оюутнууд өнөөдөр “Түмэн шувуут” ХК-ийн үйлдвэрлэл,  үйл ажиллагааны явцтай танилцах дадлага хийлээ. Шувууны аж ахуй болон “Агрофийд” Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дэвшил нь Хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн шинэчлэл төдийгүй хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмжийг нэмэгдүүлснээрээ давуу талтай юм.  

Дэлхийн зах зээлтэй өрсөлдөхүйц тоног төхөөрөмжийн хэрэгцээ ихсэж байгаагийн хэрээр түүнийг дагасан салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Монголын томоохон сургуулиудын нэг болох ХААИС-тай манай компани олон жилийн туршид үйл ажиллагааны хувьд хамтарч ажилласаар ирсэн. Энэ удаагийн үйлдвэрийн аялалд тоног төхөөрөмжийн программ хангамж, мэдээллийн системийн оюутнууд хамрагдлаа.

Хүн сонссон зүйлийнхээ 10-20%-ийг, харсан зүйлийнхээ 30-40%, сонсоод, хараад, хийсэн зүйлийнхээ 70-90%-ийг өөрийн болгож хүлээж авдаг гэсэн судалгаа байдаг. Багш оюутнуудын хувьд мэдлэг мэдээллээ баталгаажуулж үйлдвэрлэлийн дадлага хийх, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага үргэлж тулгардаг хэмээн ярьж байлаа.  



“ТҮМНИЙХ БОЛСОН ТҮМЭН ШУВУУТ”

Сэтгэгдэл()