Бидний тухай

"Түмэн Шувуут” компани нь 2004 онд 20.000 өндөглөгч тахианы аж ахуйтайгаар үүсэн байгуулагдсанаасаа хойш өдгөө 300.000 өндөглөгч тахиа, 100.000 өсвөр шувуутай тахианы аж ахуй болон газар тариалан, хөдөө аж ахуйг хослуулан хөгжүүлэх Тэжээлийн үйлдвэр, Усалгаат газар тариалан, Сав баглааны үйлдвэр, Тахианы мах боловсруулах үйлдвэр зэрэг таван салбар үйлдвэрлэлтэйгээр  үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэн явуулж, Монгол Улсын өндөгний зах зээлийн 20 хувийг дангаараа хангагч байгууллага болон өргөжин тэлээд байна.

Манай компани нь дотоодын өндөгний нийт хэрэгцээний 20 гаруй хувь, Улаанбаатар хотын хэрэгцээний 53 хувийг бүрдүүлдэг салбартаа тэргүүлэгч компани юм.

Aлсын хараа

Өндөг үйлдвэрлэх туршлагаараа шинийг санаачлагч /инновацлаг/, тэргүүлэгч байх

Эрхэм зорилго

  1. Монгол хүний эрүүл мэндийн төлөө шинэ, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж
    хэрэглэгчдэд нийлүүлэх
  2. Мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай баг хамт олон байх
  3. Хүнс, тэжээл үйлдвэрлэх үйл ажиллагаагаараа мал аж ахуй, газар тариалангийн салбарын
    уялдаа холбоог сайжруулж, байгаль орчныг хамгаалах эрхэм зорилготой.

Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье

Таван хошуу малынхаа буяныг шүтэж ирсэн нүүдэлчин Монголчууд бид улс үндэстнийхээ тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын тулд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах эрхэм үүрэгтэй.
Буянт малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн хүртэхийн зэрэгцээ хүний биед ашиг шимтэй бүхий л идээ ундаагаа монголчууд өөрсдөө үйлдвэрлэн хэрэглэх нь юу юунаас чухал байдаг. Гэтэл манай улс тахианы махны хэрэгцээнийхээ 94 хувь, өндөгний хэрэглээний 56 хувийг гадны улс орноос импортолж, талаас бага хувийг дотооддоо хангаж байна. Хөдөө аж ахуйн орны эзэн болсон бидэнд энэхүү дутуу орон зайгаа нөхөж Монголдоо үйлдвэрлэх асар их нөөц бололцоо байгаа юм.

Тиймээс “Түмэн Шувуут” компани нь түмнийх болох түүхэн шийдвэрээ гаргаж туулж ирсэн туршлагадаа үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч аж ахуйн нэгж болсноо дуулгахад таатай байна. Иймд эрхэм таныг Монголын ирээдүйн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийг хамтдаа хөгжүүлэхийг урьж байна. Бидний олон нийтэд санал болгож буй хөрөнгийн зах зээл дэх IPO нь өндөглөгч тахианы аж ахуйг өргөтгөөд зогсохгүй усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр, мал бордож экспортлох цогцолбор, махны чиглэлийн тахианы аж ахуй, сангасны органик бордооны үйлдвэр барьж байгуулах зэрэг бизнесийн олон шинэ чиглэлийг хамрах юм.
Монгол Улсын иргэн бүрт өндөр өгөөжөө өгөх энэхүү хөдөө аж ахуйн цогц шийдэл төслүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслийнхөө хурдасгагч хүч, ташуур нь болж өгөхөөрөө онцлогтой.

“ЭХЛЭЭД БУСДЫН ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗҮТГЭ. АЯНДАА САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, САНХҮҮГИЙН АМЖИЛТ ИРНЭ.” гэсэн манай үүсгэн байгуулагчдын үзэл бодол нь нээлттэй компани болох зорилт тавьж буй “Түмэн Шувуут” компанийн өнө мөнхөд баримтлах зарчим байх болно. Хүн амыг эрүүл, баталгаатай, органик хүнсээр тогтвортой хангах, үнэ цэн шингэсэн монгол малын махыг дэлхийд таниулах их үйлсэд хувь нэмрээ оруулж, үр ашгийг нь хүртэх боломж Монгол хүн таны өмнө нээгдэж байгааг онцлон хэлэхэд таатай байна.

“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ    Ж.БОЛД

Түмэн шувуут компани

20 000 шувуутай өндөглөгч тахианы аж ахуй үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Дэгдээхийн №1 байр, өндөглөгчийн №4, №5-р байрыг ашиглалтад оруулав. Аж ахуйн хүчин чадал 120 000 шувуутай болов.

Өндөглөгчийн №1, №2, №3 шинээр ашиглалтад оруулав. Аж ахуйн хүчин чадал  210 000 шувуутай болж өргөжив. Үйлдвэрийн дэргэдэх Чанарын хяналтын  лабораторийг байгуулав.

Тахианы мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оров.

Сав баглаа боодлын үйлдвэр ашиглалтад оров.

Тэжээлийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулав.

Өндөглөгчийн №6, Дэгдээхийн №2 байр ашиглалтад оруулав. Аж ахуйн хүчин чадал 310 000 шувуутай болж өргөжив.

Өндөглөгчийн №7 байрыг ашиглалтад оруулав. Тахианы аж ахуйн хүчин чадал 350 000 болов.

Чанарын хяналтын сорилтын лаборатор ISO MNS 17025 итгэмжлэлийн авав.  Усжуулах компанийг худалдан авч усалгаат газар тариаланг хөгжүүлж эхлэв.