БОР ӨНДӨГ, ЦАГААН ӨНДӨГНИЙ АЛЬ НЬ АМТТАЙ ВЭ?

2018 оны 11 сарын 25

Нийтэлсэн: bayarjargal

Ийм асуултыг олон хүн асуудаг. Энэ асуулт нь “хар халзан хонины мах, бор халзан хонины хоёрын аль нь амттай вэ?” гэдэг асуулттай яг ижил утгатай юм. Хонины мах бор халзан, шар халзан бүр хар хониных байх нь амт, чанарт огт хамаагүй. Түүнтэй адил өндөг цагаан эсвэл бор байх нь сайн, мууд огт хамааралгүй юм. 
Өндөгний өнгө нь өндөглөгч тахианы үүлдрээс шалтгаалдаг. Цагаан тахианы өндөг цагаан, бор тахианы өндөг бор байдаг гэсэн үг. Зарим тохиолдолд хоол тэжээлээс хамаарч өндөгний хальсны өнгө өөрчлөгддөг. Зэрлэг шувууны өндөгний өнгө янз бүр байх нь өнгөлөн далдлах үүрэгтэй.

Сэтгэгдэл()