ДОТООДЫН ТЭЖЭЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ ӨССӨӨР БАЙНА

2018 оны 11 сарын 29

Нийтэлсэн: bayarjargal

Монгол Улсын мал сүрэг 61 саяд хүрсний 90  хувийг бог мал, үлдсэн хувийг бод мал эзэлж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тэмээний тоо толгой дунджаар 2.2 дахин буурсан байхад ямааны тоо 4.1 дахин нэмэгджээ. Үүний дүнд бог малын 25.4 хувийг эзэлж байсан ямааны тоо 50 хувийг эзлэх болсон байна. Бог малын зохист харьцаа алдагдсан нь бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлөх болсон юм. Мөн цаг агаарын хүнд нөхцөл  байдал зарим жилүүдэд уламжлалт мал аж ахуйг эрсдэлд оруулсаар байгаа билээ.

Малчид энэхүү нөхцөлд байдалд тохируулан малаа нэмэлт хүчит тэжээлээр тэжээж онд оруулах болсноор манай улсын тэжээлийн зах зээлийн хэрэгцээг тэлжээ.

Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хэрэгцээнээс гадна бэлчээрийн мал аж ахуйн хэрэгцээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгааг судалгаа харуулж байгаа юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох  зорилтуудыг шийдвэрлэхэд малын тэжээлийн хангамжийг сайжруулах асуудал чухал байр суурь эзэлдэг. Дотоодын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын тэжээллэгийг сайжруулах зорилтууд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” (2015-2025), “Монгол мал” хөтөлбөр (2010-2021) зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан.

Өнөөгийн нөхцөлд Монгол Улсад өвөл, хаврын улиралд мал, тэжээвэр амьтныг тэжээх тэжээлийн хангамж дутагдалтай байгаагаас импортын бүтээгдэхүүн хэрэглэсээр байна. 2018 онд тэжээлийн хангамж хангалтгүй байснаас Монгол Улсын Засгийн Газраас 40 тэрбум төгрөгийн тэжээлийг импортоор оруулах шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. Цаашид ч байгаль цаг уурын байдлаас шалтгаалж,  тэжээлийн хэрэгцээ улам өсөх хандлагатай байна.

Монгол Улсын бэлтгэсэн тэжээл   2016 оны байдлаар 




Тэжээлийн хэрэгцээний 80 хувийг байгалиас бэлтгэсэн бүдүүн ба шүүст тэжээл эзэлдэг бол 20 хувийг хүчит тэжээл бүрдүүлж байна.





Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тэжээлийн үйлдвэрүүд 



Эдгээрээс   "Түмэн Шувуут" компани нь 2017 онд 8218 тн тэжээл, 2018 оны хагас жилийн байдлаар 5725 тн үйлдвэрлэсэн. Компанийн Агро Фийд тэжээлийн үйлдвэрт  улаан буудай, арвай, хивэг, халгай, өвсний гурил, рапсын шахдас, ургамлын тос, хужир, шүү, давс зэрэг дотоодын түүхий эд болон эрдэнэ шиш, шар буурцаг, үл орлогдох амин хүчил, витамины бэлдмэлийг гадаадын нэр хүндтэй харилцагч байгууллагуудаас авч өсвөр шувуу, өндөглөгч тахианы 5 нэр төрлийн тэжээл, 6 нэр төрлийн малын тэжээл  үйлдвэрлэж зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. 

Сэтгэгдэл()