ДЭЛГҮҮРТ ЗАРЖ БАЙГАА ӨНДӨГ ТАХИА БОЛОХ УУ?

2018 оны 11 сарын 25

Нийтэлсэн: bayarjargal

  • Нэг тахиа жилд хэдэн өндөг гаргадаг вэ?

    Тэжээвэр тахианаас үйлдвэрлэлийн аргаар жилд 340 ширхэг хүртэл өндөг гаргадаг.

  • Тахианы өндөг яагаад том, жижиг байдаг вэ?

Насаар залуу дөнгөж өндөглөж эхэлж байгаа тахиа жижиг, хөгшин тахиа том өндөг гаргадаг.

  • Өндөгний шар дээр хааяа ажиглагддаг улаан толбо юу вэ? Идэж болох уу?

Энэ бол өндөгний гадаргуу дээр өндөг бүрэлдэх үед цусны судасны хэсгээс үлдсэн толбо юм. Хүнсэнд хэрэглэж болно.


  • Дэлгүүрт зарж байгаа өндөг тахиа болох уу?

Худалдаалагдаж байгаа хүнсний зориулалттай өндөг тахиа болохгүй. Учир нь азарган тахиагүй байсан ч тахиа өндөглөдөг. Тэжээвэр тахианы өндөг зориулалтаараа үржлийн, хүнсний 2 төрөлтэй байдаг . Дэгдээхэй гарган авах зорилгоор азарган тахиатай сүргээс авсан нь үржлийн өндөг юм. Ийм өндгийг сүргийн нөхөн үйлдвэрлэлд ашигладаг.  Харин бидний иддэг хүнсний зориулалтын өндгийг тахианы тэжээлийн найрлагыг сайжруулах замаар гаргадаг.

  • Өндөгний шар, цагаан уургийн өнгө ямар байхаас чанар нь шалтгаалах уу?

Өндөгний чанар тахианы идэж буй тэжээлийн шимт чанараас хамаардаг тул уургийн өнгө өндөгний чанарт хамаарахгүй.

Сэтгэгдэл()