ИХЭР ШАРТАЙ ӨНДӨГ

2019 оны 08 сарын 23

Дотроо хоёр шартай өндөгийг хэрэглэгчид  үржлийн аргаар ихэрлүүлж гарган авдаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл ихэр өндөг нь тахианы өндөгөн эс боловсрох үед 1 биш 2 өндөгний шар боловсрогдож гарснаас үүдэлтэй юм. Энэ үзэгдэл ихэвчлэн залуу тахианд тохиолддог. Учир нь залуу тахианы биеийн онцлогоос шалтгаалан өндөг боловсрох үйл явц илүү хурдтай явагддаг байна.


Хоёрдогч өндөгний шар нь өндөг дамжуулах сувгаар зэрэгцэн эхний шартайгаа нийлж хоёр шар бүхий нэг өндөгийг  үүсгэдэг. Энэ жишээгээр 2-6 хүртэл өндөгний шартай өндөг боловсрох тохиолдол бий. Ихэвчлэн 22-35 долоо хоногтой залуу тахианд тохиолдоно.


Зарим хэрэглэгчид болон хятад ресторанын тогоочид хоолондоо өндөгний цагаанаас илүү шараар хоол хийх нь элбэг. Тийм учраас ихэр шартай өндөгийг сонгож авдаг. Нэг өндөгөнд агуулагдах 2 шар яг ижил хэмжээтэй байна.

Ихэр өндөгийг ихэвчлэн XL гэсэн хэмжээгээр савладаг. Тиймээс та том хэмжээтэй өндөг худалдаж авах тохиолдолд тэр нь ихэр өндөг байх магадлалтай.  Ердийн нөхцөлд гэрлийн тусламжтайгаар та ихэр өндөгийг шалгах боломжтой. Ихэр өндөг нь тахианы гентэй шууд холбоотой гэж судлаачид тодорхойлжээ.

Сэтгэгдэл()