нийт ажлын гүйцэтгэл хагас жилийн хугацаанд 61,2 хувьтай байна

2019 оны 07 сарын 24

Компанийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, үйл ажиллагаа өргөжиж байгаа талаар мэдээллийг хэрэглэгч, хувьцаа эзэмшигч нартаа хүргье.

Бүтээн байгуулалтын ажлын явц “Өндөглөгч тахианы аж ахуй”-н өргөтгөл 80% буюу барилгын ажил дуусч, тоног төхөөрөмжөө байрлуулах ажил явагдаж байна. Мөн “Газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр”-ийн ажлын хүрээнд хийгдсэн Усалгааны тоног төхөөрөмж угсрах ажил 95%, Сангасны органик бордооны үйлдвэрийн ажил 50%-тай буюу ирэх 9-р сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Махны чиглэлийн тахианы аж ахуйн барилгын ажил 20%-ийн гүйцэтгэлтэй  буюу дэд бүтэцтэй холбоотой материалууыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлсэн бөгөөд, худаг ус гаргах, эрчим хүчний эх үүсвэрийн ажлуудаа эхлүүллээ. Мөн барилга, тоног төхөөрөмжийн сонголт,захиалгын ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Дээрх ажлын явцаас харахад газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид маань дотооддоо үйлдвэрлэсэн органик бордоо ашигладаг болох цаг удахгүй ирэх нь. Бид Япон улсын KOHSHIN ENGINEERING компанитай байгуулсан гэрээнийхээ органик бордооны үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж угсралтын ажлыг эхлүүллээ.

Тун удахгүй хаягдал болж байсан тахианы сангасыг боловсруулан органик бордоо үйлдвэрлэж худалдаанд гаргахаар ажиллаж байна. Бордооны үйлдвэрийг Хан-Уул дүүрэг Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХК-ийн шувууны аж ахуйд байгуулж байна.

Сэтгэгдэл()