Чиг үүрэг

  • Компанийн оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн худалдаалдаггүй борлуулалтын цэг байгаа эсэхийг судлах, илрүүлсэн тохиолдолд өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж таниулахын зэрэгцээ компанийн зохих албан тушаалтанд мэдэгдэж гэрээ хийх, барааг нийлүүлэх
  • Барааг борлуулах үед түүний бүрэн бүтэн байдал, чанар, хадгалалт, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх тал дээр анхаарал тавьж ажиллах, бараа бүтээгдэхүүн, борлуулалтын орлогын мөнгийг гадны нөлөөллөөр үүсэх элдэв эрсдэлээс ямагт сэргийлж, хариуцан ажиллах
  • Борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр байнга анхаарал тавьж ажиллах, санаачлага гаргах
  • Борлуултын орлогыг тухайн өдөр бүрт банкинд тушаах, борлуулалтын тайланг өдөр тутам санхүүгийн албанд гаргаж өгөх, сар тутамд нягтлан бодох нартай тооцоо нийлэх, хариуцсан бараандаа 7 хоногт 3-аас доошгүй удаа тооллого хийх.

Тавигдах шаардлага

  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Харилцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах
  • Бүтээлч идэвхи санаачлагатай
  • 25-аас дээш насны, эрэгтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг
  • Бие бялдарын хөгжил сайтай
  • Жолооны В ангилалтай ( хувьдаа суудлын машинтай бол давуу тал болно)
  • Өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах сонирхолтой