ОРГАНИК БОРДООНЫ ЗАХ ЗЭЭЛ

2019 оны 01 сарын 07

Дэлхийн хөгжингүй орнуудад шувууны сангасаар хийсэн бордоог үр тариа, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, цэцэрлэгжүүлэлтэд өргөнөөр ашиглаж байна.  Өнөөдрийн байдлаар Түмэн Шувуут компани нь жилдээ 5,750 тонн сангасны хаягдлыг аж ахуй нэгж, өрхүүдэд үнэгүй өгч байна. Үнэ цэнгүй хаягдал болж байгаа сангасаар үнэ цэнтэй органик бордоо үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүнийг орлох нь компанийн хувьд чухал ач холбогдолтой юм.

 Монгол Улс газар тариаланд хэрэглэгдэх бордооны хэрэгцээгээ түлхүү импортоор хангадаг. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй бордооны 2 үйлдвэр нь газар тариаланд шаардлагатай бордооны хэрэгцээний дөнгөж 2 хувийг л эзэлж байна. Энэ нь маш бага дүн бөгөөд дотоодын үйлдвэрлэлд эрэлт, хэрэгцээ хангалттай байгааг харуулж байна.  Компанийн хувьд цаашид бэлэн байгаа бордооны түүхий эд болох сангасыг ашиглан органик бордоог импортын үнээс доогуур үнээр үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой.

Сэтгэгдэл()