ОРГАНИК БОРДООНЫ ТУРШИЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 06 сарын 05

“Түмэн шувуут” Хувьцаат компанийн IPO-н хүрээнд хэрэгжиж байгаа Хөдөө аж ахуйн цогц шийдлүүдийн нэгд органик бордооны үйлдвэрлэл зүй ёсоор орно. Энэ ажлын хүрээнд монгол орны хөрсөнд хаана ч ургадаг, түгээмэл бутлаг ургамалууд, хүнсний ногоо, нарийн ногооны төрлүүдээс сонгон органик бордоогоор бордох туршилт хийж байна.

Дэлхий дахинд химийн хольцтой бордооноос татгалзаж байгаа энэ үед шувууны сангасаар хийсэн органик бордоог мод, үр тариа, жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалалт, цэцэрлэгжүүлэхэд өргөнөөр ашиглаж байна. Гэтэл манай улс бордооны хэрэгцээнийхээ тав хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хэсгийг гаднаас худалдаж авдаг. Үүнээс харахад газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид жилээс жилд өсөж, дотооддоо үйлдвэрлэх бордооны хэрэгцээ нэмэгдсээр байгаа нь  цаашид органик бордоо үйлдвэрлэх суурь шалтгаан болж байгаа юм.

Өмнө нь зүгээр л хаягдал болж байсан шувууны сангас органик бордоо болж хүн, малын хүнсний хэрэгцээнд нөлөөлөхүйц хамгийн эрүүл бүтээгдэхүүний түвшинд хүрч байгаа нь хөдөө аж ахуйн салбарын хувьд дэвшил юм. Органик бордоо үр дүнгээ өгч үйлдвэрлэлийн түвшинд очих цаг хугацаа хэрэглэгчдэд маань ойртсоныг дуулгахад таатай байна.

Мөн жил гаруй хугацааны дараа бид органик бордооны тусламжтайгаар эрүүл чанартай бүтээгдэхүүн хүлээн авч худалдаанд гаргах боломж бүрдэж байна.

САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭХ “ТҮМЭН ШУВУУТ” ХК

Хөрсөнд органик бордоог холих ажлын явц


Хөрсөнд органик бордоог холих ажлын явц


Хөрсөнд органик бордоог холих ажлын явц

Сэтгэгдэл()