“Түмэн Шувуут” компани хаягдал цаасаар өндөгний эко сав баглаа үйлдвэрлэж 400 градуст хатааж ариутган өөрийн хэрэгцээнд болон өндөг үйлдвэрлэгч бусад аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байна. 

Өндгийг хэрэглэгчдэд чанар, стандартын дагуу бүрэн бүтэн хүргэх хамгийн чухал зүйл нь сав баглаа, боодол бөгөөд үйлдвэрлэж буй өндөгний сав баглаа нь байгаль орчинд ээлтэй, компанийн бизнесийн нэгэн чухал хэсэг болон хөгжиж ирлээ. 2017 онд нийт 3.8 сая өндөгний сав баглаа үйлдвэрлэж 53 хувийг дотоод хэрэгцээнд ашиглан 47 хувийг зах зээлд нийлүүлээд байна.