​СЕЛЕН МИКРОЭЛЕМЕНТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ХОЛБОГДОЛ

2018 оны 11 сарын 22


Хоол тэжээл нь хүний бие махбодид физиологийн хувьд маш их үүрэгтэйхэдэн мянган бичил нэгдэлүүд агуулсан химийн нарийн иж бүрдэл юм.

Сүүлийн жилүүдэд энэхүү бичил элементүүдийн тэнцэл алдагдах, элементүүдийн илүүдэл, дутагдлын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлтийн талаар эрдэмтэд эрчимтэй судалж байна. Хамгийн сонирхолтой элементүүдин нэгэнд селен зүй ёсоор орно. Селен нь:

  1. Селен нь Менделеевийн үелэх системийн 34-рт байрлах бөгөөд 6 валентай ба валентын хувьд –2 (селенидууд), +4 (селенитүүд) ба +6 (селенатууд) гэж нэрлэнэ.
  2. Селен нь байгальд органик (селенметионин, селенцистенин) ба органик бусаар (селенитууд, селенатууд) хэлбэртэй байдаг.
  3. Хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй 19 нэн шаардлагатай элементүүдийн нэг нь селен юм.
  4. Селены солилцооны алдагдлын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлт нь газарзүйн байршил буюу хүрээлэн буй орчин ялангуяа ус, хөрс дэх селены агууламжаас шалтгаалдаг болохыг тогтоосон.


Түүх:

  1. Иенc Якоб Берцелиус -1836 он (Шведийналдарт химич нээсэн) грекээр сар гэсэн утгатай үг
  2. Олон жилийн турш селенийг хор гэж үзэж ирсэн. Бага зэрэг ихэдвэл хор, бага зэрэг багасвал мөн аюултай. Хүний эрүүл мэндэд ердөө л 0,00001 г селен л хэрэгтэй.
  3. Амьдралд селен нь маш чухал хэрэгтэй болохыг БНХАУ-д явагдсан түүхэн судалгаа харуулсан
  4. Хэдэн зууны турш зүрхний булчингийн нууцлаг өвчлөл Хятадын зарим нутагуудад хүүхэд эхчүүдыг хөнөөж байсан бөгөөд хамгийн илүүгээр Кешань гэх хотын ойролцоо энэхүү өвчлөл илүүтэйгээр тохиолдож байсан байна.
  5. Эрдэмтэд энэ өвчин (кардиомиопатия) хэдэн зууны турш тухайн бүс нутагт эд залуу насны олон хүний амьдралыг авч явж байсныг тогтоосон байна.
  6. Шалтгаан нь зөвхөн ганц л элементийн дутал
  7. Зөвхөн 1970-аад оны сүүлчээр тухайн нутгийн хөрсөнд→ургамалд→малын маханд гээд л хүнсний бүтэцэд нь бараг селен алга болохыг нотолжээ.
  8. Харин өдөр бүр 100 микрограмм селенийг тухайн нутгийн оршин суугчдад өгснөөр энэхүү зууны өвчлөл алга болсон тул түүнийг Кэшаний өвчин гэх болсон байна.
  9. Мөн энэ нь Шинэ Зеланд болон Турк улсын хөрсөнд энэхүү элементийн дутал нь шалтгаан тодорхойгүй өвчнөөр селений дутлаас болж нас баржээ.
  10. Ингэж Анагаах ухааны түүхэнд Селен- том сенсаци дагуулан орж ирсэн түүхтэй.
  11. Мөн 1960-аад оны сүүлээр Монголд мөн Шотландад төлийн булчин цайх өвчинг селенит –натри-давсаар үр дүнтэй эмчилж байсан.

Судлаач: Эрдэнээ Эрдэнэцогт




Сэтгэгдэл()