ТАХИАНЫ МАХНЫ ЗАХ ЗЭЭЛ

2018 оны 12 сарын 13

Монгол Улсын тахианы махны зах зээлийн 94 хувийг одоогоор импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Дотоодын хэрэглэгчдийн дунд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирсэн тахианы махны чанарт итгэх итгэл сул, гарал үүсэл тодорхойгүй байгаагаас дотоодод бэлтгэгдсэн шинэ тахианы мах авах сонирхол их байгаа юм.

Эх сурвалж:Олон улсын судалгаа, ГЕГ

Дотоодын үйлдвэрлэл

 Монгол Улс тахианы махны хэрэглээнийхээ 94 хувийг импортоор хангаж байгаа нь энэхүү бизнест томоохон орон зай байгаагийн нотолгоо юм. Эх орондоо үйлдвэрлэсэн, гарал үүсэл нь тодорхой, хяналт тавих боломжтой дотоодын шинэ тахианы махыг зах зээлд нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой.

ТАХИАНЫ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

“Түмэн Шувуут” компани нь өндөглөгч тахиануудаа  өсвөр тахиагаар сүрэг сэлбэх ажлыг хийсээр ирлээ.  Учир нь 650-аас дээш хоногийн настай өндөглөгч тахианы өндөглөх чадвар мууддаг тул ийнхүү сүргийн бүтцийг шинэчлэн сайжруулах ажлыг тогтмолжуулсан юм.  Өндөглөх чадвар нь муудсан тахиаг нядалгаанд оруулж шөлний тахианы мах бэлтгэх зорилгоор ашиглаж байна.  Компани нь  нэг ээлжиндээ  8000 толгой өндөглөгч тахиа нядлах хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэртэй бөгөөд  2017 онд 148  сая төгрөгийн тахианы мах борлуулаад байна.

Сэтгэгдэл()