"Түмэн Шувуут” компани нь нэг ээлжинд 8000 толгой өндөглөгч тахиа нядлах хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулан ажиллуулж байна. Уг үйлдвэр нь 650-аас дээш хоногийн настай өндөглөгч тахианы махыг өндөр технологийн дагуу ангилж, цэвэрлэн захиалгын дагуу нийтийн хоолны үйлдвэрлэлд зориулан нийлүүлж байна.