ТУЗ-ийн анхдугаар хурал боллоо
2019 оны 05 сарын 22“Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны хурал 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдлаа. Хуралд ТУЗ-ийн Ердийн гишүүн Л.Эрхэмбаяр, Ж.Болд, Б.Тунгалаг, Э.Баяржаргал, Э.Жаргалхүү, Ц.Рэнчинсэнгээ, Хараат бус гишүүн Ц.Наран-Учрал, Ц.Лут-Очир, О.Мөнхжаргал нар оролцов.
Уг хурлаар “Хувьцаат компани”-ийн статустайгаар улсын бүртгэлд бүртгэгдэж, тамга тэмдэг, дансны нэрээ өөрчилж, Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, олон нийт, гадаад дотоодын харилцагчдад холбогдох бичиг баримтыг хүргэсэн талаар мэдээллээ. Мөн ТУЗ-ийн даргыг сонгох, ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, даргаар Л.Эрхэмбаярыг сонгож, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар Д.Наранцэцэг нарыг сонгон ажиллуулахаар шийдвэрлэв. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн дэргэдэх хороодыг байгуулах, бүрэлдэхүүнийг батлах, Компанийн засаглалын журам зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Цаашид “Хязгаарлагдмал хувьцаат компани”-аас нээлттэй “Хувьцаат Компани” болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан байгууллагын залгамж чанарыг баталгаажуулах тухай хэлэлцэж ТУЗ-ийн гишүүн Ж.Болдыг Гүйцэтгэх захиралаар томилон баталгаажуулсан юм.
Сэтгэгдэл()