Түмэн Шувуут” компани нь 2014 онд дэлхийд тэргүүлэгч Америкийнv“FAMSUN” группийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат,хоногт 100 тонн бүрэн найрлагат тахиа  болон мал, амьтдын тэжээл үйлдвэрлэх хүчин чадал бүхий“Agro Feed” тэжээлийн үйлдвэрийг 4.2vтэрбум төгрөгийнvхөрөнгө оруулалттайгаар байгууллаа.

Бид өөрийн шувууны аж ахуйн хэрэгцээг хангах үүднээс “Агро фийд” малын тэжээлийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан ба тус тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологиор дэлхийд тэргүүлэгч FAMSUN компаний брэнд үйлдвэрийг Монголдаа анх удаа нэвтрүүлсэн.

“Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн зорилго нь мал амьтны уураг, амин хүчил, витамин, эрдэс бодисын тэнцвэрийг хангасан олон нэр төрлийн тэжээл үйлдвэрлэхэд оршино.

Энэхүү тэжээлийн үйлдвэр нь өдөрт 100 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Бид шинжлэх ухааны ололт амжилтад суурилсан зөвхөн тахианы тэжээл үйлдвэрлээд зогсохгүй өөрийн орны малын онцлогт тохируулсан хурдан морины хүчит тэжээл, малын эрдэс бодисын долооц үйлдвэрлэж байна.

Тус тэжээлийн үйлдвэр нь түүхий эд, тэжээлийн чанарыг шинжлэх МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ-той ба үйл ажиллагааны 90 хувь нь автомат удирдлагын системтэй, нэг дор 8000 тонн тэжээл, түүхий эдийг горимын дагуу хадгалах агуулах, бункерийн багтаамжтай, төвийн эрчим хүчээр бүрэн хангагдсан үйлдвэр юм.

Бид малын тэжээлээр дамжуулан мал аж ахуй болон газар тариалангийн уялдаа холбоог сайжруулах үүднээс газар тариалан эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин тэжээлийн гол түүхий эд болох улаан буудайг худалдан авч хамтран ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах бүрэн найрлагат тэжээлийн Agro Feed үйлдвэр нь мал амьтдын тэжээлийг бүрэн автомат тохируулгаар мянганы нарийвчлалтайгаар холих технологитойгоороо давуу талтай юм. Уг үйлдвэр нь тэжээлийн үндсэн түүхий эд болох улаан буудай, арвай, хивэг, халгай, өвсний гурил, рапсын шахдас, ургамлын тос, хужир, шүү, давс зэргээ&
дотоодоосоо мөн эрдэнэ шиш, шар буурцаг, үл орлогдох амин хүчлүүд, витамины бэлдмэлийг гадаадын нэр хүндтэй харилцагч байгууллагуудаас импортлон авч өсвөр шувуу, өндөглөгч тахианы 5 нэр төрлийн тэжээл, 6 нэр төрлийн малын тэжээл үйлдвэрлэж зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Үйлдвэр 2017 онд нийт 8218 тонн тэжээл үйлдвэрлээд байгаа юм.

Мал, амьтны тэжээлүүд


Өндөглөгч тахианы тэжээлүүд