Онцлох бүтээгдэхүүн: Селентэй өндөг



Хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой Селен микроэлементээр баяжуулсан өндгийг манай компани хэрэглэгчдэдээ нийлүүлж байна. Селентэй өндөгний онцлог нь өндөглөгч тахианы тэжээлд микро-элемент селенийг нэмэлтээр хийж баяжуулснаар Монгол хүний биед 50 хувь хүртэл дутагдаж буй селенийг нөхөх боломжтой болж буй юм. Хүний цусны ийлдсэнд агуулагдах селений зохимжит дундаж хэмжээ 110-120 мкг/л байдаг бол монгол хүнийх 61.62 мкг/л хэмжээтэй болохыг НЭМХүрээлэнгийн судалгаа харуулсан юм.

"Хувьцаатай өндөг" хөтөлбөр

Та цуглуулсан оноогоороо "Түмэн шувуут" ХК-ийн хувьцааг худалдаж авахыг зөвшөөрч байна уу?