ТҮМЭН ШУВУУТ ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛАА ХИЙЛЭЭ
2020 оны 04 сарын 24
2020.04.22.
Монголын хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч Түмэн Шувуут ХК ээлжит Хувьцаа эзэмшигчдийн цахим хурлаа хийж, өнгөрсөн онд гаргасан бизнесийн өсөлт, үр дүнгээ танилцууллаа.
Түмэн Шувуут ХК нь 2019 онд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, олон нийтэд нээлттэй компани болсон. Өнгөрсөн онд нийт 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шувууны аж ахуй 1,2, Шингэн өндөгний үйлдвэрийн байр, ОУ-ын стандарт хангасан өндөг агуулах байр, Тэжээлийн үйлдвэрийн түүхий эд агуулах 900 тонн багтаамжтай сав, Органик бордооны үйлдвэр барих болон 670 га талбайд Усалгааны тоног төхөөрөмж суурилах гэх мэт 7 том бүтээн байгуулалтын төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.
Монголын Хувьцаат компанид итгэх итгэлийг сэргээх зорилгоор тус компани бизнесийн үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, өгөөжтэй байх зарчмаар явуулж байна.
Жич: Түмэн Шувуут ХК-ийн өсөлт
Түмэн Шувуут ХК-ийн бизнесийн өсөлтийн үр дүнд өнгөрсөн онд 1,5 тэрбум
төгрөгийн татвар, хураамж, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, хувьцаа
эзэмшигчдэдээ 900 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн
юм.
Жич: 2019 онд Түмэн Шувуут ХК-ийн өндөгний үйлдвэрлэл өмнөх оноос 9 сая ширхэгээр, борлуулалт орлого 3 тэрбум төгрөгөөр, ашиг 600 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Ж.БОЛД | Гүйцэтгэх захирал
“Таны авсан ширхэг хувьцаа бүр ирээдүйд таны үнэ цэнтэй өв хөрөнгө болно. Үүний төлөө бид хувьцаа эзэмшигчдэдээ амласанчлан Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажлуудаа төлөвлөгөөний дагуу хийж байна.”
Л.ЭРХЭМБАЯР | ТУЗ-ийн дарга
“Хувьцаа эзэмшигчдэдээ анхны өгөөжийг өгөх болсондоо Түмэн Шувуут ХК-ийн уйгагүй, хөдөлмөрч хамт олноороо бахархаж байна. Дашрамд хэлэхэд, Түмэн Шувуут ХК Улс эх орон даяар “Хувьтай Монгол” төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлаж байна. Энэ төслийн зорилго бол худалдан авсан өндөг бүрт хувьцааны урамшууллыг олгох юм.”