Уриалга гаргалаа

2020 оны 11 сарын 15

Цар тахлын улмаас хатуу хөл хорионы дэглэмтэй байгаа энэ цаг үед хэрэглэгч, худалдан авагчдын эрэлт ихсэж байгаа нь хүнсний зохиомол хомсдол үүсгэх, үнэ өсгөх нэг шалтгаан гарч байгаа тул Түмэн шувуут ХК-иас дараах уриалгыг гаргаж байна.  

ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧ ТАНАА

Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс нэг хүнд нэг цаасан үүртэй өндөгөөс илүүг худалдахгүй байх, мөн үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлж үнэ нэмэхгүй байхыг хамтран ажилладаг харилцагч нартаа уриалж байна.

Бид хамтдаа үнийн өсөлтийн эсрэг нэгдэж дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлыг даван туулах боломжтой бөгөөд дээрх уриалгыг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

/Жич: Уриалгад нэгдэлгүй, үнэ өсгөж дамлан худалдаалсан нь баримтаар нотлогдсон тохиолдолд бидний зүгээс цаашид хамтран ажиллахгүй байх хүртэл арга хэмжээ авч, холбогдох байгууллагад мэдэгдэх болно. /

Хүндэтгэсэн,

 АЗ ЖАРГАЛЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ

 “ТҮМЭН ШУВУУТ” ХК

2020 оны 11-р сарын 15 өдөр

Сэтгэгдэл()