УСАЛГААНЫ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2019 оны 05 сарын 23

Увс аймгийн Баруунтуруун суманд 2018 онд 17 км усалгааны хоолойг шинэчлэн, 17.6 км өндөр хүчдэлийн шугам тавьж, 1800 га талбайг хашаажуулан, 1800 га талбайд хөрс боловсруулах ажил хийж,  500 га талбайд улаан буудай тариалаад байсан юм. 2019 онд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу нийт газрын 50 хувьд нь бороожуулах системийг шинээр угсарч, ашиглахад бэлэн боллоо. Цаашид жилдээ 24,000 тонн царгас, 16,000 тонн Улаанбуудай, 64,000 тонн ногоон тэжээл тариалахад энэхүү усалгааны систем бүрэн чадлаараа ажиллах юм.

Сэтгэгдэл()