“Түмэн Шувуут” компани нь Увс аймгийн Баруунтуруун суман дахь хиймэл нуурын усжуулалтын системд хөрөнгө оруулалт хийн сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр усалгаат газар тариаланг хөгжүүлж байна. Манай компани 2018 он 500 гаруй га талбайд улаан буудай тариалж,1800 га талбайд хөрс боловсруулах ажил хийлээ.
Хиймэл нууранд усыг хураан усалгаат газар тариаланг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлснээр 15 сая м3 багтаамжтай нөөцийн нууртай байгууламжийг сэргээн, 176 км өндөр хүчдэлийн шугам тавьж, 1800 га талбайг хашаажуулж, 17 км усалгааны хоолойг шинэ зураг төсвөөр угсарч байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Бид 2019 онд 2000 га талбайн газар дээрх бороожуулах системийг шинээр угсарч, ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Ингэснээр малын тэжээлийн нэг болон олон наст ургамал тариалах, витаминт өвсний гурил хийж, улс оронд их хэмжээгээр дутагдаж буй уургийн өндөр агууламжтай хүчит тэжээл үйлдвэрлэхийг зорьж байна.
Байгуулагдсанаасаа хойш эдүгээ хүртэл жил бүр 324-540 га-д усалгаатайгаар үр тариа, малын тэжээл тарьж байна. 2004 онд 108 га-д царгас тариалж 8 жил ургац хураан жилд дунджаар 13000 боодол (325 тн) хадлан бэлтгэж байсан. Сүүлийн жилүүдэд зөвхөн улаан буудай тариалж, га тутмаас 12-17 ц ургац хурааж авсан.
Компани жил дараалан аймаг, сумандаа шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан төдийгүй газар тариалан, мал аж ахуй эрхлэх туршлагатай, мэргэшсэн ажилтнуудтай,
“Усжуулах” ХК-ний услалтын систем нь техник эдийн засгийн үзүүлэлтээрээ 4000 га услах хүчин чадалтай ч 2000 га талбайг услах хэсэг нь угсрагдаж, ашиглалтанд орсон.