“Түмэн Шувуут компани нь Увс аймгийн Баруунтуруун суман дахь хиймэл нуурын усжуулалтын системд хөрөнгө оруулалт хийн сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр усалгаат газар тариаланг хөгжүүлж байна. Манай компани 2018 онд  500 гаруй га талбайд улаан буудай тариалж, 1800 га талбайд хөрс боловсруулах ажил хийлээ.

Хиймэл нууранд усыг хураан усалгаат газар тариаланг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлснээр 15 сая м3 багтаамжтай нөөцийн нууртай байгууламжийг сэргээн, 176 км өндөр хүчдэлийн шугам тавьж, 1800 га талбайг хашаажуулж, 17 км усалгааны хоолойг шинэ зураг төсвөөр угсарч байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм. 

Бид 2019 онд 2000 га талбайн газар дээрх бороожуулах системийг шинээр угсарч, ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Ингэснээр малын тэжээлийн нэг болон олон наст ургамал тариалах, витаминт өвсний гурил хийж, улс оронд их хэмжээгээр дутагдаж буй уургийн өндөр агууламжтай хүчит тэжээл үйлдвэрлэхийг зорьж байна.