"Хувьцаатай өндөг" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
2020 оны 11 сарын 06"Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол хүн бүр ирээдүйд үнэ цэнтэй өв хөрөнгөтэй /хувьцаа эзэмшигч/ болгохын тулд хэрэглэгчиддээ зориулж хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэж эхэлснээ өнөөдөр олон нийтэд зарлалаа.
Хувьцаатай өндөг хөтөлбөр: Уг хөтөлбөрт “Сувиллын өндөг” нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд өндөг бүрт 5₮-ийн үнэ цэнэ (EGG POINT) хуримтлагдаж оны эцэст хуримтлалын үнийн дүнд дүйцэх “Түмэн шувуут” ХК-ийн хувьцааг БЭЛЭГЛЭХ юм.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэгч компаний ашигаас хүртэх, хувьцааны үнэ цэнийн өсөлтөөс нэмэлт орлого олох боломжийг хэрэглэгч бүрт олгохын зэрэгцээ Монгол улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд эерэг өөрчлөлт гарахад тус компаниас оруулж буй нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа мөн гэж тус компаний гүйцэтгэх захирал Ж.Болд мэдэгдэв.
“Хувьцаатай өндөг” хөтөлбөрт хамрагдахын тулд E-CODE аппликейшн татаж ашиглах бөгөөд тооцоо бүртгэл нь Е-БАРИМТ уншуулахтай нэгэн адил хялбар юм.
Сэтгэгдэл()