ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2021 оны 04 сарын 23"Түмэн шувуут" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15:00 цагт цахим хэлбэрээр боллоо.
Хуралд нийт 96 хувьцаа эзэмшигч буюу 168,536,041 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч оролцож, 84,27%-ийн
ирцтэй хуралдлаа.
Хурлын дарга Л.Эрхэмбаяр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Түмэн шувуут” Хувьцаат компанийн цахим хуудсаар дамжуулан шууд хийх болсон тухай танилцуулав.
Бүртгэлийг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар бүртгэсэн талаар мэдээлэл өгөв. Хурлыг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангах үүднээс компанийн албан ёсны Facebook хуудсаар болон Zoom программаар нээлттэй зохион байгууллаа.
ХУРЛААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
1 дэх асуудал: “Түмэн шувуут” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг батлах;
2 дахь асуудал: Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх Мэдээллийг энэ жил ТУЗ-ийн гишүүд хийхээр төлөвлөсөн бөгөөд тус бүр Зүүм программаар оролцож хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэхээр болсон.
ТУЗ-ийн хараат бус гишүүн: Ц.Наран-Учрал- Компанийн 2020 оны санхүү, үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулах
ТУЗ-ийн хараат бус гишүүн: А.Бакей- Байгууллагын хүний нөөц болон цалин урамшууллын асуудал
ТУЗ-ийн хараат бус гишүүн Г.Мөнх-Очир: Хувьцааны үн ханш, хөрөнгө оруулагчдад нээлттэй хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг тус тус хийхээр болсныг танилцуулав.
3 дахь асуудал: Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- 4 дэх асуудал: Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
Хурлын шийдвэр:
- 1. “Түмэн шувуут” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг 99,98%-ийн саналаар батлав.
Мөн “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийг сонгох санал хураалтаар:
- 2. “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгов:
- a. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр:
- i. Ломбо овогтой Эрхэмбаяр
- ii. Балай овогтой Тунгалаг
- iii. Жигжид овогтой Болд
- iv. Эрхэмбаяр овогтой Баяржаргал
- v. Эрдэнэчулуун овогтой Жаргалхүү
- vi. Болд овогтой Өлзийбаяр
- b. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр:
- i. Цэдэв овогтой Наран-Учрал
- ii. Агипар овогтой Бакей
- iii. Гочоо овогтой Мөнх-Эрдэнэ нар сонгогдов.
- 3. “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн цалин, урамшууллын хэмжээг өнгөрсөн жилийн цалин урамшууллын хэмжээтэй адил байхаар санал хурааж баталлаа.
Сэтгэгдэл()