{ | Түмэн Шувуут ХК

Бидний тухай

Аз жаргалыг үйлдвэрлэгч ”Түмэн шувуут” ХКомпани нь анх 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ цаг мөчөөс эхлэн бид  шувууны аж ахуй эрхлэж Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Шувууны аж ахуйхаа хэрэгцээг шаардлагыг хангах үүднээс бид 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттайгаар өндөгний үүрний үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрхлэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, эрүүл экологийн бүтээгдэхүүнээр амьдралын чанарыг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.

Шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан  нийт 18 га газар эзэмшин 13000м2 талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай ба нийт 350 000 өндөглөгч тахиатай, нэг ээлжиндээ 80 000 толгой дэгдээхэй бойжуулах, 153 600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй, өдөрт 200 000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.  

Бид шувууны аж ахуйгаас бэлтгэн нийлүүлж буй “Түмэн” нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн сэтгэлд таашаагдсан, эрэлт ихтэй, шинэхэнээрээ хэрэглэгчдийн гарт хүрдэг нь бидний ажлын онцлог юм.

Бид Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог ба 2016 онд “Шилдэг үйлдвэрлэгч” шагналаар шагнагдсан юм. Мөн “Түмэн шувуут” ХКомпани нь:

- 2013 онд “Улсын Тэргүүний Фермер”

- 2013 онд “Ази номхон далайн орнуудын  шилдэг Фермер”

- 2014, 2015, 2016 онуудад “Нийслэлийн шилдэг Фермер”

- 2015, 2016 онуудад ХУД-ийн “Шилдэг Фермер”

- 2017 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хүндэт          өргөмжлөл”,”Алтан гэрэгэ”

- 2017 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “Хэрэглэгчдэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”

- 2017 онд “Шилдэг бүтээглэхүүн үйлдвэрлэгч”  шагналаар тус тус шагнагдсан.

- 2019 онд Нээлттэй хувьцаат компани болон зохион байгуулалт хийгдэж бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрийн тоо      хэмжээг нэмэгдүүлэн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэхээр зорин ажиллаж байна.



Эрхэм зорилго

Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье

Таван хошуу малынхаа буяныг шүтэж ирсэн нүүдэлчин Монголчууд бид улс үндэстнийхээ тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын тулд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах эрхэм үүрэгтэй.
Буянт малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн хүртэхийн зэрэгцээ хүний биед ашиг шимтэй бүхий л идээ ундаагаа монголчууд өөрсдөө үйлдвэрлэн хэрэглэх нь юу юунаас чухал байдаг. Гэтэл манай улс тахианы махны хэрэгцээнийхээ 94 хувь, өндөгний хэрэглээний 56 хувийг гадны улс орноос импортолж, талаас бага хувийг дотооддоо хангаж байна. Хөдөө аж ахуйн орны эзэн болсон бидэнд энэхүү дутуу орон зайгаа нөхөж Монголдоо үйлдвэрлэх асар их нөөц бололцоо байгаа юм.

Тиймээс “Түмэн Шувуут” компани нь түмнийх болох түүхэн шийдвэрээ гаргаж туулж ирсэн туршлагадаа үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч аж ахуйн нэгж болсноо дуулгахад таатай байна. Иймд эрхэм таныг Монголын ирээдүйн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийг хамтдаа хөгжүүлэхийг урьж байна. Бидний олон нийтэд санал болгож буй хөрөнгийн зах зээл дэх IPO нь өндөглөгч тахианы аж ахуйг өргөтгөөд зогсохгүй усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр, мал бордож экспортлох цогцолбор, махны чиглэлийн тахианы аж ахуй, сангасны органик бордооны үйлдвэр барьж байгуулах зэрэг бизнесийн олон шинэ чиглэлийг хамрах юм.
Монгол Улсын иргэн бүрт өндөр өгөөжөө өгөх энэхүү хөдөө аж ахуйн цогц шийдэл төслүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслийнхөө хурдасгагч хүч, ташуур нь болж өгөхөөрөө онцлогтой.

“ЭХЛЭЭД БУСДЫН ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗҮТГЭ. АЯНДАА САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, САНХҮҮГИЙН АМЖИЛТ ИРНЭ.” гэсэн манай үүсгэн байгуулагчдын үзэл бодол нь нээлттэй компани болох зорилт тавьж буй “Түмэн Шувуут” компанийн өнө мөнхөд баримтлах зарчим байх болно. Хүн амыг эрүүл, баталгаатай, органик хүнсээр тогтвортой хангах, үнэ цэн шингэсэн монгол малын махыг дэлхийд таниулах их үйлсэд хувь нэмрээ оруулж, үр ашгийг нь хүртэх боломж Монгол хүн таны өмнө нээгдэж байгааг онцлон хэлэхэд таатай байна.

“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ    Ж.БОЛД

Түмэн шувууд компани

Чанарын хяналтын сорилтын лаборатор ISO MNS 17025 итгэмжлэлийн авав.  Усжуулах компанийг худалдан авч усалгаат газар тариаланг хөгжүүлж эхлэв. 

Өндөглөгчийн №7 байрыг ашиглалтад оруулав. Тахианы аж ахуйн хүчин чадал 350 000 болов.

Өндөглөгчийн №6, Дэгдээхийн №2 байр ашиглалтад оруулав. Аж ахуйн хүчин чадал 310 000 шувуутай болж өргөжив.

Тэжээлийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулав.

Сав баглаа боодлын үйлдвэр ашиглалтад оров.

Тахианы мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оров.

Өндөглөгчийн №1, №2, №3 шинээр ашиглалтад оруулав. Аж ахуйн хүчин чадал  210 000 шувуутай болж өргөжив. Үйлдвэрийн дэргэдэх Чанарын хяналтын  лабораторийг байгуулав.

Дэгдээхийн №1 байр, өндөглөгчийн №4, №5-р байрыг ашиглалтад оруулав. Аж ахуйн хүчин чадал 120 000 шувуутай болов.

20 000 шувуутай өндөглөгч тахианы аж ахуй үйл ажиллагаагаа эхлүүлэв.