ЭМ ШУВУУНЫ ҮРЖЛИЙН ЭРХТЭНД ӨНДГӨН ЭС БОЛОВСРОХ

2018 оны 11 сарын 21

Өндгөн эс нь өндгөвчний уутанцрын (фолликулын) бус гэж нэрлэдэг гадна талын холтослог давхраанд байрлана. Өндгөн эс бүр уутанцарт сууж түүний хальс өндгөвчний өвч биетэй холбогдоно. Анхдагч уутанцрууд бүтцийн хувьд шаргүй өндгөн эс байх ба аажимдаа шар хуралдаж, уутанцрууд нэг зэрэг биш ээлж дэс дараагаар өндөгний шарын хэмжээтэй болтлоо томордог. Шарын өндгөн эс анх 1 мм буюу 100 мг жинтэй байсан бол 9 хоногийн дараа 18-20 гр болно.

Өндгөн эс гадагшилсны дараа тухайн уутанцрын цусны эргэлт явагдахгүй болж, өндгөн эс нь гадагшлахаар бэлтгэгдэж буй дараачийн ээлжийн уутанцрыг цусаар хангах ажил хүчтэй болно.

Өндөглөгчийн өндгөвчинд маш олон өндгөн эс байна. Жишээ нь: тахианд энгийн нүдээр харахад 2000, микроскопоор харахад 12000 ооцит буюу өндөгний шар байхаас гадна өндөглөгчийн өндгөвч ашиг шимийн бус үеэс 10-15 дахин том, 5-6 дахин хүнд болно.

Л.Эрхэмбаяр, Б.Лувсаншарав, Ж.Рэнцэнханд Шувууны аж ахуй 2013

Сэтгэгдэл()