Үйлдвэрийн аялалын ээлжит зочид МБЗ-ийн гишүүд байлаа

2019 оны 05 сарын 25

Монголын бизнесийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр “Түмэн шувуут” ХК-ийн үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ. Өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг өндөгөө хэрхэн чанартай, шинэхэнээрээ гэрт тань хүрдэгийг, шувууны аж ахуйн цогц үйлдвэрлэлийн талаарх ойлголттой болов. Мөн Тэжээлийн үйлдвэрийн үйл явцтай танилцаж, шинэ, шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж байгаад сайшаан талархаж байв. МБЗ-ийн гишүүдээс цаашид манай компанийн зарим нэг ажилтай хамтрах боломж, санаачлага гаргасан юм.
Бид 2004 онд 20 мянган тахиатай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 300 мянган тахиатай болтлоо өргөжөөд байгаа юм. Цаашлаад ХАА-н салбарт шувуу болон мал, амьтны цогц үйлдвэрлэлийг эрхлэхээр зорьж байна. 
Алсын хараа тодорхой байхад хүрэх зам заавал олддог. 
ТҮМНИЙХ БОЛСОН “ТҮМЭН ШУВУУТ”

Сэтгэгдэл()