Үнийн өсөлтийн эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэв

2020 оны 11 сарын 20

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН

ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАРТ

Албан шаардлагын хариу хүргүүлэх тухай

Тус байгууллагаас 2020 оны 2020-11-14-ний өдрийн №119 тоот албан шаардлагын хариу тайлбарыг хүргүүлж байна.  Уг шаардлагад манай байгууллагаас гаргасан 2020 оны 10-р сарын 30-ны өдрийн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулсан шийдвэрээ хүчингүй болгохыг шаардсан байна.

Бид 2020 оны 10-р сарын 30-ны өдөр бүтээгдэхүүний үнээ 3%-иар нэмэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь  Ковид-19 цар тахлын 2-р үе шатны дэгдэлт, бүтээгдэхүүний огцом хомсдолтой огтхон ч хамаагүй юм.  Нэг өндөгний өртөгийн 65%-ийг тэжээлийн зардал эзэлдэг. Бид тэжээлийн түүхий эдийнхээ тодорхой хувийг импортоор /ОХУ болон бусад/ авдаг бөгөөд дэлхийн улс орнуудад цар тахлын улмаас түүхий эдийн гадаад экспортоо зогсоосон, нийлүүлэлт ховордох, үнийн өсөлт дараах байдлаар өөрчлөгдөөд байна.

Түүхий эдийн нэр

/тонн/

2020 оны 1-р сард 

/төг/

2020 оны 09-р сард

/төг/

Улаанбуудайг

550,000

740,000

Шар буурцгийн цахдас

1,150,000

1,900,000

Рапсын шахдас

800,000

1,100,000

Тэжээлийн ургамлын тос

2,300,000

2,900,000

Хивэг

400,000

580,000

Овъёос

500,000

660,000

Эрдэнэшиш

650,000

780,000

Мөн долларын ханшийн өсөлт /2020 оны 01-р сард $ ханш 2751 төг байсан бол 2020 оны 10-р сарын байдлаар 2853 төг болж өссөн байна./  зэрэг нь бидэнд хүндрэл учруулсаар байна. Цаашид тэжээлийн түүхий эдийн үнэ, вальютын ханшийн өсөлт нь тогтвортой байвал бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжтой юм.

Хэдий тийм ч бид цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ хугацаанд /2020 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл/ өндөгний үнийн өсөлтийн эсрэг та бүхэнтэй хамтран ажиллаж нэг өндөгний үнийг 340 төгрөгөөр зах зээлд нийлүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ тухай мэдээллээ бид олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл болох www.ikon.mn, www.gogo.mn, өөрийн албан ёсны facebook цахим хуудас, сайтуудад бүтээгдэхүүний үнийн талаарх мэдээллийг байршуулж харилцагч, хэрэглэгч нарт хүргэхээр ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс нэг хүнд нэг цаасан үүртэй өндөгөөс илүүг худалдахгүй байх чиглэлийг, мөн үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлж үнэ нэмэхгүй байх анхааруулсан хүсэлтийг өөрийн нэрийн дэлгүүр болон харилцагч сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдэд 2020 оны 11-р сарын 16-ны өдрөөс эхлэн хүргүүлэхээр ажиллаж байна.

Хүндэтгэсэн, 

                   Ж.БОЛД

                    /Гүйцэтгэх захирал/

Сэтгэгдэл()