ӨГЛӨӨНИЙ ЦАЙНДАА ӨНДӨГ ХЭРЭГЛЭЭРЭЙ

2018 оны 11 сарын 25

Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай. 

Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийн холестерины өдрийн хэрэглээг 300 мг байлгахыг зөвлөж эхэлсэн нь 2 ширхэг  өндөгний шар идэхэд 200 мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгадаг. Гэсэн хэдий ч энэ оны эхнээс эхлэн хоол ундны холестерин тийм ч их санаа зовоох асуудал биш гэж үзэж байна. 
Харин ч өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг байна. Өндөг нь уургаар баялаг тул булчингийн массыг нэмэгдүүлж биеийн жинг хасахад ач тустайгаас гадна цусны даралтыг багасгана.
Мөн хүний биед шаардлагатай олон амин хүчил агуулсан өндөгтэй ногооны салад  идэхэд ногооноос шим тэжээл авахыг дэмжинэ. 
Хүний яс болон үеийг бэхжүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог сэргээж, оюун ухааны чадварыг дээшлүүлдэг. Өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний бие организмд 97-98 хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм. 

#түмэншувуут

Сэтгэгдэл()