ӨНДГИЙГ ОРГАНИК СЕЛЕНЭЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ ЯВЦ
2018 оны 11 сарын 25Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судалгаагаар монгол хүн селений дутагдалтай болох нь тогтоогдсон. Хүний цусан дахь ийлдсэнд агуулагдах селений зохимжит дундаж хэмжээ 110-120 мкг/л байдаг бол монгол хүнийх 61.62 мкг/л хэмжээтэй болохыг НЭМХүрээлэнгийн судалгаа харуулсан юм.
ДЭМБ-ын зөвлөмжөөр хоногт хоол тэжээлээс авах селений зохимжит хэмжээ эрэгтэй хүнд 70мкг, эмэгтэй хүнд 55 мкг байх ёстой бол эрдэмтэн доктор Э.Эрдэнэцогтын судалгаагаар монгол хүн хоногт дунджаар 36.7мкг селенийг хоол тэжээлээр авч байгааг судлан тогтоосон байна. Ийм учраас “Түмэн Шувуут” компани нь өндгийг селенжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл()