ӨНДГӨНД АГУУЛАГДАХ ТАУРИН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

2018 оны 12 сарын 28

Өндөгний найрлаганд таурин хэмээх бодис байдаг. Энэ нь цөсний бүрэлдэхүүний үндсэн хэсэг тул бие махбодийн тосны солилцоо, холестерины түвшинг зохицуулахаас гадна тосонд уусдаг амин дэмийн шимэгдэлтэд онцгой үүрэгтэй бодис юм. Таурин нь мөн олон амин хүчлийн нийлэгжилтэд оролцдог. Таурин судас хатуурах, зүрхний өвчин, хавагнах, цусны даралт ихсэхээс сэргийлдэг. Эрдэс бодис натри, кальци, магнийн хэвийн солилцоонд энэхүү бодис нь зайлшгүй шаардлагатай бөгөөд тархины хэвийн үйл ажиллагааг зохицуулах ач холбогдолтой. 

Сэтгэгдэл()