ӨНДГӨӨР БИГНҮҮР ТАВИХ АРГА

2018 оны 11 сарын 23

Нийтэлсэн: bayarjargal

Ганц ширхэг өндгөөр нүүрнийхээ арьсыг сайхан харагдуулахыг хүсэж байна уу. Тэгвэл та бүхэнд гэрийн нөхцөлд өндөгний шар болон цагаанаар бигнүүр бэлтгэх аргыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Өндөгний шараар бигнүүр хийх 





Өнгөө алдсан, хуурайшсан, үрчлээтэх шинжтэй болсон арьсыг та зөвхөн нэг ширхэг өндөгний шарын тусламжтай хялбархан арчилж болно.Үүний тулд эхлээд түүхий өндөгний шарыг дангаар нь сайтар хутгаж, маск бэлэн болмогц нүүр хүзүүндээ зөөлөн жигд тарааж түрхэнэ. 15 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэнэ. Хэрэв таны нүүрэн дээр батга гарах гээд байдаг бол өндөгний шаран дээр 2-3 дусал нимбэгний шүүс хийвэл тохиромжтой.

Өндөгний цагаанаар бигнүүр хийх 



Түүхий өндөгний цагааныг шараас нь салгаж, аяганд хийж сайтар хутгана. Бэлэн болсон бигнүүрээ нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Ийм бигнүүр тавьснаар  нүүрний арьс зөөлөрч, бага зэргийн ядаргаанаас үүсэж болох нүдний доод зовхины үрчлээс багасч, нүүрний арьс гялгар болно.

Сэтгэгдэл()