“Түмэн Шувуут” компани нь 2004 онд 20.000 өндөглөгч тахиатайгаар үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэж; өдгөө 310.000 өндөглөгч тахианы шинэ өндгөө Улаанбаатар хотынхоо хэрэгцээний 53 хувийг ханган ажиллаж байна.

Хэрэглэгчдэдээ өдөр бүр 140.000 шинэ өндөг хүргэдэг манай компани нь 2017 онд 51.3 сая ширхэг өндөг үйлдвэрлэн Монгол Улсын өндөг үйлдвэрлэлийн  20 хувийг дангаар бүрдүүллээ.

Бид цаашид үйл ажиллагаа өргөжүүлэн тэлснээр 2019 онд 65.6 сая ширхэг, 2020 онд 67.8 сая ширхэгийг тус тус үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ  32 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна.