ӨНДӨГНИЙ АГУУЛАМЖ ДАХЬ ВИТАМИНУУД

2018 оны 11 сарын 25

Өндөгний найрлаганд кальци, фосфор, төмөр, натри, кали, цайр, магни байдаг. Нэг өндгөнд кальци 0,28 грамм буюу шард нь 0,26 гр, цагаан уурагт нь 0,2 гр агуулагддаг. Бүтэн өндгөнд фосфор 0,9 гр буюу шард нь 0,86 гр, цагаан уурагт нь 0,4 грамм байдаг. 




Кальци нь хүн амьтдын ясан эдийг бүрдүүлдэг цус бүлэгнэх урвалыг зохицуулдагаас гадна өөх тосны солилцоо, мэдрэл булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоол хүнсээр дамжин хүний биед орсон кальцийн 10-40% нь шингэдэг. 
Хүний бие махбодод 1000-1200 мг кальци агуулагддагийн 98-99% нь ясанд оногддог. 
Хүний хоногийн зохист хэрэглээ 0,8 грамм юм. 
Хүний яс кальциа алдаж бичил бүтцийн өөрчлөлтөд орвол хий нь хөнгөрч хэврэгшин амархан хугарч гэмтэнэ. Яс сийрэгжилтээс болж нурууны нугалам дунд чөмөгний хүзүү гарын шуу яс хугарах магадлал 50-аас дээш насны эмэгтэйчүүд 40%, эрэгтэйчүүдэд 15% хүрдэг.



Сэтгэгдэл()