ӨНДӨГНИЙ ТУХАЙ АСУУЛТУУД

2018 оны 11 сарын 11

Нийтэлсэн: admin

Нэг тахиа жилд хэдэн өндөг гаргадаг вэ? Тэжээвэр тахианаас үйлдвэрлэлийн аргаар жилд 340 ширхэг хүртэл өндөг гаргадаг.

Тахианы өндөг яагаад том, жижиг байдаг вэ?

Насаар залуу дөнгөж өндөглөж эхэлж байгаа тахиа жижиг, хөгшин тахиа том өндөг гаргадаг.

Өндөгний шар дээр хааяа ажиглагддаг улаан толбоюу вэ? Идэж болох уу?

Энэ бол өндөгний гадаргуу дээр өндөг бүрэлдэх үед цусны судасны хэсгээс үлдсэн толбо юм. Хүнсэнд хэрэглэж болно.

Дэлгүүрт зарж байгаа өндөг тахиа болох уу?

Худалдаалагдаж байгаа хүнсний зориулалттай өндөг тахиа болохгүй. Учир нь азарган тахиагүй байсан ч тахиа өндөглөдөг. Тэжээвэр тахианы өндөг зориулалтаараа үржлийн, хүнсний 2 төрөлтэй байдаг. Дэгдээхэй гарган авах зорилгоор азарган тахиатай сүргээс авсан нь үржлийн өндөг юм. Ийм өндгийг сүргийн нөхөн үйлдвэрлэлд ашигладаг.

Харин бидний иддэг хүнсний зориулалтын өндгийг тахианы тэжээлийн найрлагыг сайжруулах замаар гаргадаг.

Өндөгний шар, цагаан уургийн өнгө ямар байхаасчанар нь шалтгаалах уу?

Өндөгний чанар тахианы идэж буй тэжээлийн шимт чанараас хамаардаг тул уургийн өнгө өндөгний чанарт хамаарахгүй.


Сэтгэгдэл()