ӨНДӨГНИЙ ШИНЭ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА

2018 оны 11 сарын 11
Туршаад үзээрэй

1. Шилэн аяганд өндгөө далд орохоор хүйтэн ус хийнэ. Ингэхдээ аяганы гадаргууд хүрэхээргүй өндгөө хийгээрэй. Ингэхэд өндөг ёроол руу живж дээш гарах бөмбөлөг нь жижиг байх тусам өндөг шинэ байна гэж ойлгоорой. Хэрвээ өндөг живсэн ч аяганы ёроолд хүрэхгүй усанд хөөрч дээш гарах усны бөмбөлөг нь том байвал цоо шинэ биш ч хэвийн буюу хэрэглэх боломжтой. Харин өндөг ус руу живэхгүй гадаргуу дээр хөвж байвал хэрэглэх гэсний хэрэггүй. Өндөг удах тусам ууршилт буюу хаталт явагдаж өндгөн доторх хий зай томордог. Тиймээс удаан хадгалсан өндөг шинэ өндөгнөөс хөнгөн байдаг.


2. Өндгийг алгандаа бариад гэрэл рүү нэвт тусгаж харахад хар цэгүүд харагдвал эсвэл юу ч гэрэлтэж харагдахгүй байвал хэрэглэхгүй байх нь зөв.

3. Хальснаас салгасан өндөг шинэ бол цагаан уураг нь өнгөлөг цагаан, шар уураг нь биелэг байдаг. Гэхдээ цэвэр биш усанд буюу шөл, цай гэх мэтэд чанасан өндөгний цагаан нь өөр өнгөтэй болдогийг анхаарна уу.



Сэтгэгдэл()