СЕЛЕН МИКРОЭЛЕМЕНТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ХОЛБОГДОЛ-2

2018 оны 11 сарын 27

Нийтэлсэн: bayarjargal

Сүүлийн жилүүдэд бичил бодисуудын тэнцэл алдагдах, элементүүдийн илүүдэл, дутлын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлтийн талаар эрдэмтэд эрчимтэй судалж байна. 

Судалгааны үр дүнд тэдгээрээс хүний биед селен дутвал эмгэг үүсч олон төрлийн өвчлөл үүсдэгийг олж тогтоогоод байгаа юм. Хүний биеийн сул дорой байдал, сэтгэл гутрал, бэлгийн үйл ажиллагаа болон хөдөлмөрлөх чадвар доройтох, арьс, зүрх судасны өвчин, олон төрлийн хавдар, харааны бэрхшээл болон бусад олон өвчин биед селен дутагдлын үр дүнд үүсч болно. Ялангуяа селен дутал эхийн сүүгээр хооллох боломжгүй нярай хүүхэд өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, агаар, хөрсний бохирдолтой орчинд оршин суугчдад илүүтэйгээр нөлөөлдөгийг тогтоогоод байна. 

Иймээс Монгол Улсад анх удаа давсыг йоджуулах аргаар хүн амыг йод дутлаас сэргийлсэнтэй ижил арга хэмжээг авахыг мэргэжилтнүүд онцолж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах энэхүү зорилгыг  "Түмэн Шувуут" компани тахианы аж ахуйдаа хэрэгжүүлж Селентэй өндгийг үйлдвэрлэн гаргаж хэрэглэгчдэдээ нийлүүлснээр анхдагч болоод байгаа юм. 

Селений ач холбогдол:

  • Селен хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна.
  • Хүний цусны сийвэн дэх селений концентраци (45мкг/л -ээс бага) бага бол хоргүй болон хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. 
  • Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ.
  • Бамбай булчирхайн даавар ялгаралтанд оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.
  • Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай.
  • Селен нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
  • Тосонд уусдаг аминдэмүүдийн шингэхэд тустай.
  • Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
  • Нүдний харааг хэвийн байлгахад тустай.
  • Селен нь эрэгтэй болон эмэгтэй хүний үржлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж үргүйдлээс сэргийлнэ.
  • Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
  • Жирэмсэн, хөхүүл эх болон нярайг янз бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ.
  • Селен нь организмийн эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.
  • Организмаас зарим хүнд металлууд (хар тугалаг, мөнгөн ус, платина)  ба токсиныг гадагшлуулна. Зарим эмийн хорыг бууруулна.
  • Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана.

Сэтгэгдэл()