2021 оны 1-р улирлын санхүү, үйл ажиллагааны мэдээлэл

2021 оны 04 сарын 26

Компанийн 2021 оны 1-р улирлын санхүүгийн үзүүлэлтийг 2020 оны 1-р улиралтай харьцуулсан байдлаар хүргэж байна. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнээр борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэг дахин өссөн бөгөөд 2021 оны 1-р улиралд компани 2,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.


“Түмэн шувуут” ХК нь 2021 оны 1-р улирлын санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлсөн хүчин зүйлийг дараах байдлаар онцолж байна.

Үүнд:

  1. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн
  2. Цар тахлын нөхцөлд тэвчиж болох зардлууддаа хэмнэсэн
  3. Түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтыг хийсэн
  4. Татварын хөнгөлөлт, цахилгаан, эрчим хүч, ус, дулааны төлбөрийг тэглэсэн зэрэг Монгол улсын засгийн газраас гаргасан шийдвэрүүд


Бүтээн байгуулалт:

Компанийн 2021 оны зорилтод тусгагдсанаар “Түмэн шувуут-2” төслийн хүрээнд шинээр 40,000 өндөглөгч шувууны 3 байр барихаар төлөвлөсөн билээ. 

    “Түмэн шувуут-2” төслийн хүрээнд хийгдэх дээрх шувууны байрууд ашиглалтанд орсноор өндөгний үйлдвэрлэл 30%-иар нэмэгдэнэ.

Сэтгэгдэл()