Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө

ТүгээхShare共有する공유하기

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Түмэн шувуут” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15:00 цагт цахим хэлбэрээр боллоо.

Хуралд нийт 96 хувьцаа эзэмшигч буюу 168,536,041 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч оролцож, 84.27%-ийн ирцтэй хуралдлаа.

Хурлын дарга Л.Эрхэмбаяр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Түмэн шувуут” Хувьцаат компанийн цахим хуудсаар дамжуулан шууд хийх болсон тухай танилцуулав.

Бүртгэлийг цахимаар явуулсан бөгөөд хурлыг компанийн албан ёсны Facebook хуудас болон Zoom программаар нээлттэй зохион байгууллаа.

ХУРЛААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

1 дэх асуудал: “Түмэн шувуут” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг батлах.

2 дахь асуудал: Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх асуудал.

  • ТУЗ-ийн хараат бус гишүүн Ц.Наран-Учрал – Компанийн 2020 оны санхүү, үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  • ТУЗ-ийн хараат бус гишүүн А.Бакей – Байгууллагын хүний нөөц болон цалин урамшууллын асуудал
  • ТУЗ-ийн хараат бус гишүүн Г.Мөнх-Очир – Хувьцааны үнэ ханш, хөрөнгө оруулагчдад нээлттэй хөтөлбөрүүд

3 дахь асуудал: Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох.

4 дэх асуудал: Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох.

Хурлын шийдвэр

  1. “Түмэн шувуут” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг 99.98%-ийн саналаар батлав.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгов:

  1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүд:
    1. Ломбо овогтой Эрхэмбаяр
    2. Балай овогтой Тунгалаг
    3. Жигжид овогтой Болд
    4. Эрхэмбаяр овогтой Баяржаргал
    5. Эрдэнэчулуун овогтой Жаргалхүү
    6. Болд овогтой Өлзийбаяр
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүд:
    1. Цэдэв овогтой Наран-Учрал
    2. Агипар овогтой Бакей
    3. Гочоо овогтой Мөнх-Эрдэнэ
  1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн цалин, урамшууллын хэмжээг өнгөрсөн жилийн түвшинд хэвээр байлгахаар батлав.

Call to action