Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

ТүгээхShare共有する공유하기

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг багцлан танилцуулсан Топ 5 компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хуралд “Түмэн шувуут” ХК оролцож, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2022 оны 04-р сарын 23-нд Шангри-Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд боллоо.

“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.

  1. “Түмэн шувуут” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлав. (Гүйцэтгэх захирал Ж.Болд)
  2. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулав. (ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр)
  3. “Түмэн шувуут” ХК-ийн 2021 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг: 1.9 тэрбум төгрөг (2020 онтой харьцуулахад 72.5%-иар өссөн)
  4. Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг: 10.4 төгрөг
  5. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр: 2022.04.06
  6. Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2022.07.01-ний өдрийн дотор
  7. Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 8112 (2022 оны 04-р сарын 06-ны өдрийн байдлаар)
  8. Түмэн шувуут ХК-ийн хувьцааны ханш: 529 ₮ (2022 оны 04-р сарын 22-ны өдрийн байдлаар)
  1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зардлын төсөв батлах
  3. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
  4. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх

“Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгов.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүд:

  • Ломбо овогтой Эрхэмбаяр
  • Балай овогтой Тунгалаг
  • Жигжид овогтой Болд
  • Эрхэмбаяр овогтой Баяржаргал
  • Эрдэнэчулуун овогтой Жаргалхүү
  • Болдбаатар овогтой Бархасбадь

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүд:

  • Цэдэв овогтой Наран-Учрал
  • Агипар овогтой Бакей
  • Гочоо овогтой Мөнх-Эрдэнэ

Call to action