"Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023" амжилттай боллоо

"Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023" амжилттай боллоо

ТүгээхShare共有する공유하기

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал-2023 амжилттай боллоо

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг багцлан танилцуулсан Хөрөнгө оруулалтын Экспо-2023 арга хэмжээнд “Түмэн шувуут” ХК оролцож, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2023 оны 04-р сарын 29-нд Шангри-Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд болов.

“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

  • “Түмэн шувуут” ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлав. Танилцуулгыг “Түмэн шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд, “Онч аудит” ХХК-ийн партнер Б.Анхтайван, ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга А.Бакей нар хийж, дүгнэлтийг нийт хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа.
  • “Түмэн шувуут” ХК нь 100% эзэмших “Агрофийд Бордоо” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай тогтоолыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргаж, шийдвэрийг баталлаа.
  • Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцууллаа. (ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр)

Ногдол ашигтай холбоотой мэдээлэл

  • “Түмэн шувуут” ХК-ийн 2022 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг: 2.1 тэрбум төгрөг
  • Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг: 10.7 төгрөг
  • Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр: 2023.04.11
  • Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2023.09.30-ний өдрийн дотор
  • Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 11,628 (2023 оны 04-р сарын 11-ний өдрийн байдлаар)

Call to action