Дэлгэрэнгүй тайлбарDetailed information
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Жолооч борлуулагч нь өндөгөө ачих, тээврийн хэрэгслээ жолоодох, өндөг борлуулах ажлыг хамтад нь хариуцан ажиллах тул төлбөр тооцоо хийх санхүүгийн мэдлэгтэй хүн байна.
- Өндөг борлуулах харилцагч, өндөг хэрэглэгчтэй холбоо тогтоох, өндөгний мэдээллийг хүргэх
- Өөрийн борлуулалтын шинэ сувгийг олох, сувгийн хэмжээг нэмэгдүүлэх
- Борлуулалтын тооцоог өдөр тутам хийх, тайлагнах
- Борлуулалтын замын маршрут гаргах
- Өндөгийг захиалгынхаа дагуу агуулахаас ачиж харилцагч руу хүргэж, тээвэрлэх
- Борлуулалтын дүнг сайжруулахад шаардлагатай санал, санаачлагыг гаргах
- Харилцагчийн болон хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх
- Борлуулалтын багтай хамтран ажиллах, сургалтанд хамрагдах
- Борлуулалтын гэрээг харилцагчаар баталгаажуулах
- Хариуцсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, эрүүл ахуйн байдлыг тогтмол хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалтын чиглэлээр 2-3 жилийн туршлагатай байх /худалдаа, үйлчилгээний салбарт ажилласан туршлагатай
- Жолооч борлуулагч нь аливаа эрсдлийг хүлээх санхүүгийн чадамжтай байх /өөрийн нэр дээрх хадгаламж/
- Жолооч борлуулагч нь хөргүүртэй Foton, Bongo зэрэг өөрийн хувийн машинтай байх /тээврийн хэрэгслийг компани түрээслэнэ. /
- Харилцагчийн үйлчилгээний ур чадвартай байх
- Борлуулалтын процесс, стратегиудыг ойлгосон байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
- Багийн ажиллагаанд идэвхтэй оролцох
- Компанийн үнэт зүйлсийг дэмжих, хэрэгжүүлэх
- Автомашин ашиглалтын ур чадвар сайтай байх
Нэмэлт мэдээлэл
- Жолооч борлуулагчийн ажлын гүйцэтгэл, цалин хөлс нь өдрийн төлөвлөгөөний биелэлтээс хамаарч борлуулалтын хувь тооцож цалин бодогдоно. /дунджаар 2,500,000- 3,500,000 төг/
- Жолооч борлуулагч нь ачигчийн ажил үүргийг давхар хийх тул нурууны болон үе мөчний бэртэл гэмтэлгүй байх нь энэ ажлыг хийхэд давуу талтай болно. /ажилтны эрүүл мэндийг хамгаалахын тулд дээрх шаардлагыг тавьсан болно./
- Архи, тамхи хэрэглэдэггүй, цэвэрч нямбай байх онцгой шаардлагатай.
- Цалин хөлснөөс хууль ёсны татвар шимтгэлийг тооцно.
- Ажлын 6 өдөр ажиллана.
Шаардлагатай ур чадварууд
- Хууль, дүрэм журмын мэдлэг
- Жолоо барих
- Мэргэшсэн
Хангамж урамшуулал
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
- Тууштай, удаан ажилласны урамшуулал
- Ажлын байрны сургалт
- Дадлагажигчийн хөтөлбөр
- Өдрийн хоол
- Ажилтны хөнгөлөлт