Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

2022 оны 03 сарын 21

"Түмэн шувуут" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 04-р сарын 23-ны өдрийн 16 цаг 00 минутад Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд зохион байгуулах тул Хувьцаа эзэмшигч та бүхэн хүрэлцэн ирж хуралдаа оролцоорой.

Хувьцаа эзэмшигчдийн ирц, санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn сайтаар хүлээн авна.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  1.  “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  3.  Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зардлын төсөв батлах;
  4.  Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
  5.  Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх. Үүнд:
    1.  Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
    2.  Бусад.

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2022 оны 04-р сарын 06ы өдөр байна. Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Түмэн шувуут ХК-ийн төв оффис, СХД-ийн 27-р хороо, 21-р хороолол 59 тоот хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛТАЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.


Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай.

Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2022 оны 04-р сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл байна.

Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.

1

Б.Нямбаяр

70005225, 88018883

info@tumenshuvuut.mn

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.

Сэтгэгдэл()