Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар-2024 он

2024 оны 06 сарын 21

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛТАЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.


Хувьцаа эзэмшигчдийн АНХААРАЛД:

"Түмэн шувуут" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо:  2024 оны 04-р сарын 27-ны өдрийн 14:00 цагт
Бүртгэх өдөр:  2024 оны 04-р сарын 09
Хурал зохион байгуулагдах газар:  Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд хуралдана.

Хурлаар хэлэлцэх асуудал:

1. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;  

2.  Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх. Үүнд: 

  • “Түмэн шувуутын ирээдүй” сэдэвт илтгэл

  • Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;  

  • “Түмэн шувуут-3” шувууны аж ахуйн танилцуулга, мэдээлэл

  • Панел хэлэлцүүлэг хийх

3.   Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;  

4.   Төлөөлөн Удирдах Зөвлөлийн цалин, урамшууллын зардлын төсөв батлах;  

Холбоо барих утас:  70005225, 80077043, 88018883
Цахим шуудан: info@tumenshuvuut.mn  

Сэтгэгдэл()