ХУВЬЦАА ХАЛААСЛАХ ТУХАЙ
2026 оны 03 сарын 04“Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 03 сарын 04-ны өдрийн хурлаар Хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хувьцааны ханшийг тогтворжуулах, хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор нийт 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгийн дүнгээр “Түмэн шувуут” ХК-ийн хувьцааг халааслахаар шийдвэрлэлээ.
“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ, ХАЛААСЛАХ НӨХЦӨЛ
| ||
1 | Хувьцааг эргүүлэн худалдан авах захиалгын дээд үнэ | Өмнөх 30 хоногийн Хөрөнгийн биржийн арилжааны жигнэсэн дундаж ханшийн 120 (нэг зуун хорь) хувиас хэтрэхгүй |
2 | Нэг сард эргүүлэн худалдан авах дүн /төгрөг/ | 50,000,000 (тавин сая) төгрөг |
3 | Эргүүлэн худалдан авах нийт үнийн дүн /төгрөг// | 500,000,000 (таван зуун сая) төгрөг |
4 | Хувьцааг эргүүлэн худалдан авах хугацаа | 2026 оны 03 сарын 05-ний өдрөөс 2026 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал |
5 | Мэдээлэл түгээх | Долоо хоног тутмын Баасан гаригт тухайн 7 хоногт халаасалсан хувьцааны тоо, дундаж ханшийн талаарх мэдээллийг компанийн www.tumenshuvuut.mn болон хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. |









Сэтгэгдэл()