Аз жаргалыг үйлдвэрлэгч ”Түмэн шувуут” ХКомпани нь анх 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ цаг мөчөөс эхлэн бид шувууны аж ахуй эрхлэж Монгол Улсын дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж байна. Шувууны аж ахуйхаа хэрэгцээг шаардлагыг хангах үүднээс бид 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттайгаар өндөгний үүрний үйлдвэрлэл болон малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрхлэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, эрүүл экологийн бүтээгдэхүүнээр амьдралын чанарыг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.
Шувууны аж ахуй нь хуучнаар Шувуун фабрикт байрлан нийт 18 га газар эзэмшин 13000м2 талбай бүхий үйлдвэрийн барилга байгууламжтай ба нийт 350 000 өндөглөгч тахиатай, нэг ээлжиндээ 80 000 толгой дэгдээхэй бойжуулах, 153 600 ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэй, өдөрт 200 000 ширхэг өндөг үйлдвэрлэн худалдан борлуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй үйлдвэр юм.
Бид шувууны аж ахуйгаас бэлтгэн нийлүүлж буй “Түмэн” нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн сэтгэлд таашаагдсан, эрэлт ихтэй, шинэхэнээрээ хэрэглэгчдийн гарт хүрдэг нь бидний ажлын онцлог юм.
Бид Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог ба 2016 онд “Шилдэг үйлдвэрлэгч” шагналаар шагнагдсан юм. Мөн “Түмэн шувуут” ХКомпани нь:
- 2013 онд “Улсын Тэргүүний Фермер”
- 2013 онд “Ази номхон далайн орнуудын шилдэг Фермер”
- 2014, 2015, 2016 онуудад “Нийслэлийн шилдэг Фермер”
- 2015, 2016 онуудад ХУД-ийн “Шилдэг Фермер”
- 2017 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хүндэт өргөмжлөл”,”Алтан гэрэгэ”
- 2017 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “Хэрэглэгчдэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”
- 2017 онд “Шилдэг бүтээглэхүүн үйлдвэрлэгч” шагналаар тус тус шагнагдсан.
- 2019 онд Нээлттэй хувьцаат компани болон зохион байгуулалт хийгдэж бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрийн тоо хэмжээг нэмэгдүүлэн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэхээр зорин ажиллаж байна.