"Түмэн Шувуут” компани нь 2004 онд 20.000 өндөглөгч тахианы аж ахуйтайгаар үүсэн байгуулагдсанаасаа; хойш; өдгөө 350.000; өндөглөгч тахиа, 100.000 өсвөр шувуутайгаар; үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэн явуулж, Монгол Улсын өндөгний зах зээлийн 20 хувийг дангаараа хангагч байгууллага болон өргөжин тэлээд байна.;
Манай компани нь дотоодын өндөгний нийт хэрэгцээний 20 гаруй хувь, Улаанбаатар хотын хэрэгцээний;53 хувийг бүрдүүлдэг салбартаа тэргүүлэгч компани юм.
Алсын хараа
ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛНЭ.
"Түмэн шувуут" ХК нь дэлхийд гайхагдах үнэ цэнэтэй Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын Хөдөө аж ахуйн салбарт дэлхийн жишгийг тогтооно.
Эрхэм зорилго
ЭРҮҮЛ, ЭКОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ.
Эрүүл хүнс бол амьдралын чанарын гол хүнс юм. Үнэ цэнтэй эрүүл экологийн бүтээгдэхүүний стандартыг тогтоож, компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох замаар улс нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.
Уриа үг
АЗ ЖАРГАЛЫГ ҮЙЛДВЭРЛЭНЭ.
Хүн аз жаргалын төлөө амьдардаг. Харин аз жаргал гэдэг нь эрүүл энх, элэг бүтэн, эдийн засгийн хувьд хараат бус байхыг хэлдэг. Түмэн шувуут ХК нь эрүүл, экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгох замаар улс орондоо аз жаргалыг үйлдвэрлэнэ.
Үнэт зүйл
* Хүн ба байгальд ээлтэй бүтээ
* Хамтын ажиллагаанд шударга бай
* Өөртөө болон хэрэглэгчдэд таашаал өг
* Амжилтад хамт хүр
* Ажлаараа итгэл төрүүл
“Түмэн Шувуут” компанийн бүтэц зохион байгуулалт
Хувьцаа эзэмшигчдийн хурал
Гүйцэтгэх захирал
Чанарын хяналтын лаборатори
Санхүүгийн алба
Борлуулалтын алба
Захиргааны алба
Өндөглөгч тахианы аж ахуй
Тэжээлийн үйлдвэр
Сав баглааны үйлдвэр
Усалгаатай газар тариалан
Гурилын үйлдвэр гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
“Түмэн Шувуут” компанийн үйл ажиллагааны чиглэл:
Өндөглөгч тахианы аж ахуй
Мал амьтан, тахианы тэжээл үйлдвэрлэл
Өндөгний сав баглааны үйлдвэрлэл
Тахианы мах боловсруулах үйлдвэрлэл
Усалгаатай газар тариалан
Гурилын үйлдвэрлэл.
Манай компани нь:
- 2013 онд Нийслэлийн Тэргүүний Фермер
- 2014 онд Улсын Тэргүүний Фермер
- 2015 онд Ази Номхон Далайн бүсийн шилдэг фермер
- 2016 онд Монгол Улсын Шилдэг Татвар төлөгч.
ТАХИАН ДУУНААР ТАНД ХҮРГЭНЭ - ТҮМЭН ШУВУУТ КОМПАНИ