"Усжуулах" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 04-р сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутад Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг Цагаан эрэг Усжуулах ХК-ийн байранд зохион байгуулах тул Хувьцаа эзэмшигч та бүхэн хүрэлцэн ирж хуралдаа оролцоорой.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:
- “Усжуулах” Хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах комиссыг байгуулах
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2022 оны 04-р сарын 10-ны өдөр байна. Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалтад орсон хувьцаа эзэмшигч нь Ээлжит хуралд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба Усжуулах ХК-ийн хаягаар, тооллогын комиссоор дамжуулан Ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд өгөх саналаа саналын хуудсаар урьдчилан өгөх боломжтой.
Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцогч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гүйцэтгэх захирал биш бол хуулийн этгээдээс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг заавал авчрах шаардлагатай.
Саналын хуудсаар санал авах сүүлийн хугацаа 2022 оны 04-р сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл байна.
Ээлжит хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын дараах хаягаар холбогдон авна уу.
Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 900–1700 цагийн хооронд ажиллана.