Хувьцаа эзэмшигчдэд
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал-2024 амжилттай боллоо.
"Түмэн шувуут" ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2024 оны 04-р сарын 27-нд 14:00 цагт “Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал”-ын “Соёмбо” танхимд боллоо.
“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.
1. Панел хэлэлцүүлэг
Илтгэгчид:
- Л.Эрхэмбаяр “Нууцаа хуваалцья”
- Х.Хатанбаатар “Амжилтад хүргэх ур чадвар”
- Г.Мөнх-Эрдэнэ “Түмэн шувуутын ханш хэзээ сэргэх вэ?”
- А.Идэрбат “Хувьцааны зөв сонголт”
- С.Идэр “Хөрөнгөтөн” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хувьцаа эзэмшигчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
2. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлав. Танилцуулгыг "Түмэн шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд, "Онч аудит" ХХК-ийн партнер Б.Анхтайван, ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийж, дүгнэлтийг нийт Хувьцаа эзэмшигч нарт танилцуулав.
3. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгов.
ТУЗ-ийн гишүүнд нийт 17 хүн нэр дэвшсэнээс нийт хувьцаа эзэмшигчдээс олонхийн санал авч дараах 9 гишүүн сонгогдов.
- Энгийн гишүүн
- 1. Л.Эрхэмбаяр
- 2. Б.Тунгалаг
- 3. Ж.Болд
- 4. Э.Баяржаргал
- 5. А.Бакей
- 6. М.Болод
- - Хараат бус гишүүн
- 1. Ц.Наран-Учрал
- 2. Г.Мөнх-Эрдэнэ
- 3. Ө.Оргил-Эрдэнэ
4.Төлөөлөн Удирдах Зөвлөлийн цалин, урамшууллын зардлын төсөв батлав.
5. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулав.
- - “Түмэн шувуут” ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг: 3.4 тэрбум төгрөг
- - Нэгж хувьцаанд – 17.1 төгрөг
- - Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2024.04.09
- - Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2024.09.01-ний өдрийн дотор/
- - Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 14,918 /2024 оны 04-р сарын 09-ны өдрийн байдлаар/
Мөн “Түмэн шувуут-3” шинэ шувууны аж ахуйн танилцуулга, мэдээллийг нийт хувьцаа эзэмшигчдэд өглөө.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал-2024 он
Түмэн шувуут ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал | ||
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал-2023 амжилттай боллоо.
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг багцлан танилцуулсан Хөрөнгө оруулалтын Экспо-2023 арга хэмжээнд "Түмэн шувуут" ХК нь оролцож Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2023 оны 04-р сарын 29-нд Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд болов.
“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.
- -“Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах- Танилцуулгыг "Түмэн шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд, "Онч аудит" ХХК-ийн партнер Б.Анхтайван, ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийж, дүгнэлтийг нийт Хувьцаа эзэмшигч нарт танилцуулав.
- -"Түмэн шувуут" ХК 100% эзэмших "Агрофийд Бордоо" ХХК-ийг үүсгэн байгуулах тухай тогтоолыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргаж, шийдвэрийг батлуулав.
- - Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулав.- ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр
- - “Түмэн шувуут” ХК-ийн 2022 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг: 2,1 тэрбум төгрөг
- - Нэгж хувьцаанд – 10.7 төгрөг
- - Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2023.04.11
- - Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2023.09.30-ний өдрийн дотор/
- - Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 11,628 /2023 оны 04-р сарын 11-ны өдрийн байдлаар/
"Түмэн шувуут" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал оролцох урилга
"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ /дарна уу/
Хувьцаа эзэмшигч та https://www.investmentexpo.mn/... линкээр орж хуралдаа бүртгүүлэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан саналаа өгч хуралдаа оролцоно уу.
Холбогдох утас: 70005225, 88018883, 80077043
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар хүргэх тухай
МЭНДЧИЛГЭЭ
“ТҮМЭН ШУВУУТ “ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЭ!
Бид өнгөрөгч 2022 онд бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөн амжилттай ажиллалаа.
Хувьцаа эзэмшигч Та бүхэнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
“Түмэн шувуут” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 сарын 29-ны өдрийн 12:00 цагт Шангри-Ла зочид буудлын Бүүл рүүм танхимд хуралдана.
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 1. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- 2. Хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулах, компаний дүрэм батлах тухай;
- 3. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх. Үүнд:
- a. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
- б. Бусад.
Хувьцаа эзэмшигч Та өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол төлөөлөх хүндээ итгэмжлэх бичиж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Саналын хуудсаар урьдчилан санал өгөх бол үнэт цаасны компаниар дамжуулан 2023 оны 04 сарын 29-ний өдрийн 12.00 цагаас өмнө саналаа ирүүлнэ үү.
Хувьцаа эзэмшигчдийн ирц санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn цахим хаягаар хүлээн авна.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай ТУЗ-ийн тогтоолтой энд дарж танилцана уу.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг багцлан танилцуулсан Топ 5 компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хуралд "Түмэн шувуут" ХК нь оролцож Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2022 оны 04-р сарын 23-нд Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд боллоо.
“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.
- 1. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах- Түмэн шувуут ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд
- - Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах- ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр
- - “Түмэн шувуут” ХК-ийн 2021 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг: 1,9 тэрбум төгрөг /2020 онтой харьцуулахад 72.5%-иар өссөн/
- - Нэгж хувьцаанд – 10.4 төгрөг
- - Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2022.04.06
- - Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2022.07.01-ний өдрийн дотор/
- - Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 8112 /2022 оны 04-р сарын 06-ны өдрийн байдлаар/
- - Түмэн шувуут ХК-ийн хувьцааны ханш: 529 ₮ /2022 оны 04-р сарын 22-ны өдрийн байдлаар/
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зардлын төсөв батлах;
- Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
- Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх.
1. “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгов:
1.1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр:
1.1.1. Ломбо овогтой Эрхэмбаяр
1.1.2. Балай овогтой Тунгалаг
1.1.3. Жигжид овогтой Болд
1.1.4. Эрхэмбаяр овогтой Баяржаргал
1.1.5. Эрдэнэчулуун овогтой Жаргалхүү
1.1.6. Болдбаатар овогтой Бархасбадь
1.2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр:
1.2.1. Цэдэв овогтой Наран-Учрал
1.2.2. Агипар овогтой Бакей
1.2.3. Гочоо овогтой Мөнх-Эрдэнэ
ТУЗ-ийн ээлжит хурал хуралдлаа.
"Түмэн шувуут" ХК-ийн ээлжит хурал 2021 оны 05-р сарын 29-ний өдөр хуралдлаа. Уг хурлаар тус компанийн 1-р улирлын санхүүгийн тайлан болон ТУЗ-ийн дарга, нарийн бичгийг шинээр сонгох, ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг шинээр сонгож баталлаа. Мөн "Түмэн шувуут-2" төслийн ажлын явцтай танилцав.
ТУЗ-ийн даргаар - Л.Эрхэмбаяр
ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар: Б.Нямбаяр
ТУЗ-ийн дэргэдэх хороод:
1\ Аудитын хороо
Хорооны дарга: Ц.Наран-Учрал
Гишүүд: А.Бакей
Э.Баяржаргал
2\ Нэр дэвшүүлэх хороо
Хорооны дарга: Б.Өлзийбаяр
Гишүүд: Г.Мөнх-эрдэнэ
Ц.Наран-Учрал
3\ Цалин урамшууллын хороо
Хорооны даргаар: А.Бакей
Гишүүд: Г.Мөнх-Эрдэнэ
Ж.Болд
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"Түмэн шувуут" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15:00 цагт цахим хэлбэрээр боллоо.
Хуралд нийт 96 хувьцаа эзэмшигч буюу 168,536,041 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигч оролцож, 84,27%-ийн
ирцтэй хуралдлаа.
Хурлын дарга Л.Эрхэмбаяр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Түмэн шувуут” Хувьцаат компанийн цахим хуудсаар дамжуулан шууд хийх болсон тухай танилцуулав.
Бүртгэлийг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар бүртгэсэн талаар мэдээлэл өгөв. Хурлыг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангах үүднээс компанийн албан ёсны Facebook хуудсаар болон Zoom программаар нээлттэй зохион байгууллаа.
ХУРЛААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
1 дэх асуудал: “Түмэн шувуут” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг батлах;
2 дахь асуудал: Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх Мэдээллийг энэ жил ТУЗ-ийн гишүүд хийхээр төлөвлөсөн бөгөөд тус бүр Зүүм программаар оролцож хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэхээр болсон.
ТУЗ-ийн хараат бус гишүүн: Ц.Наран-Учрал- Компанийн 2020 оны санхүү, үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулах
ТУЗ-ийн хараат бус гишүүн: А.Бакей- Байгууллагын хүний нөөц болон цалин урамшууллын асуудал
ТУЗ-ийн хараат бус гишүүн Г.Мөнх-Очир: Хувьцааны үн ханш, хөрөнгө оруулагчдад нээлттэй хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг тус тус хийхээр болсныг танилцуулав.
3 дахь асуудал: Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- 4 дэх асуудал: Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
Хурлын шийдвэр:
- 1. “Түмэн шувуут” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг 99,98%-ийн саналаар батлав.
Мөн “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийг сонгох санал хураалтаар:
- 2. “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгов:
- a. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр:
- i. Ломбо овогтой Эрхэмбаяр
- ii. Балай овогтой Тунгалаг
- iii. Жигжид овогтой Болд
- iv. Эрхэмбаяр овогтой Баяржаргал
- v. Эрдэнэчулуун овогтой Жаргалхүү
- vi. Болд овогтой Өлзийбаяр
- b. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр:
- i. Цэдэв овогтой Наран-Учрал
- ii. Агипар овогтой Бакей
- iii. Гочоо овогтой Мөнх-Эрдэнэ нар сонгогдов.
- 3. “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн цалин, урамшууллын хэмжээг өнгөрсөн жилийн цалин урамшууллын хэмжээтэй адил байхаар санал хурааж баталлаа.
Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тоо өнөөдрийн байдлаар
Л. Эрхэмбаяр |
Б. Тунгалаг |
Ж. Болд |
Л. Баяржаргал |
||||
д/д |
Хувьцааны тоо, ширхэг |
д/д |
Хувьцааны тоо, ширхэг |
д/д |
Хувьцааны тоо, ширхэг |
д/д |
Хувьцааны тоо, ширхэг |
1 |
60,000,000.0 |
2 |
60,000,000.0 |
3 |
20,000,000.0 |
4 |
20,000,000.0 |
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалтай энд дарж танилцана уу. | ||
МЭНДЧИЛГЭЭ
“ТҮМЭН ШУВУУТ “ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЭ!
Бид өнгөрөгч 2020 онд бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөн амжилттай ажиллалаа.
Хувьцаа эзэмшигч Та бүхэнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
“Түмэн шувуут” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 сарын 21-ны өдрийн 15:00 цагт “Түмэн шувуут” ХК-ийн албан ёсны facebook хуудас болон Zoom программ ашиглан шууд дамжуулан хуралдана. Линкийг хурал эхлэхээс өмнө компанийн албан ёсны facebook хуудсанд байршуулна.
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 2021 оны цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
- Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх. Үүнд:
- Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
- Бусад мэдээлэл
- ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулах- Ц.Наран-Учрал
- Цалин урамшууллын хорооны мэдээлэл – А.Бакей
- Хувьцааны үнэ ханшийн тухай мэдээлэл –Г.Мөнх-Эрдэнэ
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
ХЭЭХ-ын дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу. | ||
Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид
"Түмэн шувуут" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл өнөөдрийн байдлаар):
№ | Хувьцаа эзэмшигч | Тоо ширхэг | Хувь |
1 | Л.Эрхэмбаяр | 60.000.000 | 30% |
2 | Б.Тунгалаг | 60.000.000 | 30% |
3 | Ж.Болд | 20.000.000 | 10 % |
4 | Э.Баяржаргал | 20.000.000 | 10 % |
2020 оны ээлжит хурал
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04-р сарын 22-нд цахим хэлбэрээр хуралдууллаа. Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах,
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох,
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох
4. Үнэт цаасны танилцуулгад өөрчлөлт оруулах тухай
5. Мэдээлэл өгөх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Түмэн шувуут” ХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөл” \ТУЗ\-ийн ердийн гишүүдээр доорх нэр бүхий хүмүүс нэр дэвшиж сонгогдов.
- 1. Л.Эрхэмбаяр /”Түмэн шувуут” ХК-ийн зөвлөх/
- 2. Б.Тунгалаг /”Түмэн шувуут” ХК”-ийн ТУЗ-ийн гишүүн/
- 3. Ж.Болд /”Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал/
- 4. Э.Баяржаргал /”Түмэн шувуут” ХК-ийн Гадаад харилцааны захирал/
- 5. Э.Жаргалхүү /”ЭМЖЖ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
- 6. Ц.Рэнчинсэнгээ /Зөвлөх/
Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүдээр:
- 1. А.Бакей
- 2. Г.Мөнх-эрдэнэ
- 3. Ц.Наран-Учрал
2019 оны ээлжит хурал
“Түмэн шувуут” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт IPO гаргасан анхны компани болж цан цохисоноос хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2019 оны 04-р сарын 29-нд хуралдууллаа. Хурлын үйл ажиллагаанд нийт хувьцаа эзэмшигчдийн 80,73 хувь нь оролцож компанийн 2018 оны санхүүгийн тайлан, Ногдол ашгийн тухай, “Түмэн шувуут” ХХК-ийг “Хувьцаат компани” болгон өөрчлөх, шинэ дүрмийг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Түмэн шувуут” ХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөл” \ТУЗ\-ийн ердийн гишүүдээр доорх нэр бүхий хүмүүс нэр дэвшиж сонгогдов.
- 1. Л.Эрхэмбаяр /”Түмэн шувуут” ХК-ийн зөвлөх/
- 2. Б.Тунгалаг /”Түмэн шувуут” ХК”-ийн ТУЗ-ийн гишүүн/
- 3. Ж.Болд /”Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал/
- 4. Э.Баяржаргал /”Түмэн шувуут” ХК-ийн Гадаад харилцааны захирал/
- 5. Э.Жаргалхүү /”ЭМЖЖ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
- 6. Ц.Рэнчинсэнгээ /Зөвлөх/
Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүдээр:
- 1. О.Мөнхжаргал /”Голомт капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал/
- 2. Ц.Лут-Очир /менежер/
- 3. Ц.Наран-Учрал /”Бумбат Алтай” ҮЦК-ний хөрөнгө оруулалт хариуцсан захирал