Та цуглуулсан оноогоороо "Түмэн шувуут" ХК-ийн хувьцааг худалдаж авахыг зөвшөөрч байна уу?
Бог малын “Бондгор” тэжээл
Давуу тал:
- Бондгор тэжээл дахь уургийн агууламж нь 14%-иас их тул бог малын уургийн дутагдлыг бүрэн нөхнө.
- Бондгор тэжээлийн найрлагад лизинг, метионин, треонин, арганин зэрэг амин хүчлүүдийг нэмэлтээр оруулсан тул турж эцсэн малыг тэнхрүүлэх үйлчилгээтэй.
- Бондгор тэжээл нь олон төрлийн витамин, төмөр, зэс, цайр, манган зэрэг нэн чухал макро, микро элементүүдээр баяжуулагдсан тул өвлийн улиралд малын жинг хадгална.
- Цас зудтай цаг хүндэрсэн үед бог малыг бэлчээрт гаргалгүйгээр өдөрт 250 гр бондгор тэжээлээр тэжээхэд малын уураг, амин дэм, эрдэсийн хэрэгцээг хангана.
- Нэмэлт тэжээл өгөх шаардлагагүй.
- Эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай.
Хэрэглэх заавар:
Бог малыг бэлчээрт гаргалгүйгээр өдөрт 250 гр бондгор тэжээлээр 60 хоног хүртэлх хугацаанд тэжээж болно. Өдрийн нормыг 2 хувааж хуурайгаар нь өгнө.Тэжээлийг толгой тутамд жигд хүртээхийн тулд бог малыг нас, биеийн жин, тарга хүчээр нь бүлэглэн ялгаж тэжээх нь зохимжтой.
Бондгор тэжээлээр бог малыг таргалуулах зорилгоор өдөрт 250гр-аас дээш хэмжээгээр тэжээж, нэмэлтээр өвс өгнө. Бэлчээрт гаргадаг бог малд бондгор тэжээлийг нэмэлт байдлаар 50-150 гр-аар өгч болно.
Бондгор тэжээлийн үзүүлэлт:
Орц:
Эрдэнэ шиш, улаан буудай, шар буурцагны шахдас, тосны ургамалын шахдас, тэжээлийн шохойн чулуу, давс, үл орлогдох амин хүчилүүд, витамин, эрдэс бодис, макро микро элементүүд.
Савлагаа: 40 кг-аар шуудайлсан.